МизМэди Эмнэлгийн танилцуулга
МизМэди эмнэлэг нь 1991 онд Сөүл хотын Каннам дүүрэгт үр шилжүүлэн суулгалтын мэргэжлийн эмнэлгээр анх байгуулагдсан бөгөөд улмаар өргөжин 2000 онд Кансо дүүрэгт үргүйдэл, эмэгтэйчүүд болон бусад эмчилгээний төвүүд бүхий Кансо МизМэди нэгдсэн эмнэлгийг нээсэн нь өдгөө Кансо дүүргийн хамгийн том үргүйдэл, эмэгтэйчүүд, төрөх эх барихын эмнэлэг болтлоо хөгжөөд байгаа билээ.
90 гаруй нарийн мэргэжлийн их эмч, 600 гаруй ажилтантай Кансо МизМэди Эмнэлэг нь үргүйдлийн эмчилгээний “iDream” төв, хөх, бамбай булчирхайн хорт хавдрын оношлогоо, эмчилгээ болон түүнтэй холбоотой мэс заслын төв, хоол боловсруулах эрхтний төв, хүүхдийн нарийн мэргэжлийн 8 эмчтэй “Kid’s” төв зэрэг томоохон төвүүдтэй.
Манай эмнэлэгт 7000 гаруй төрлийн эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал хийгдэж байна. Үүнд: умайн хоргүй хавдар, өндгөвчний уйланхай ургацаг, эндометриоз, умайн хөндийн ургацаг, бага аарцгийн наалдац, умайн миом, полип, савны гадуурх жирэмслэлт зэрэг эмэгтэйчүүдийн эмгэгийн 90% дээш хувийг дурангийн мэс заслын аргаар эмчилж, жилд 1.500 гаруй үр шилжүүлэн суулгах ажилбар хийж байгаа бөгөөд амжилтын хувь нь 50-аас дээш хувьтай байна. Мөн жилд 4500 гаруй хүн төрж 600000 орчим хүн амбулатороор үзүүлж шинжилгээ эмчилгээнд хамрагддаг найрсаг үйлчилгээ баталгаат эмчилгээгээрээ олны итгэлийг хүлээсэн эмнэлэг юм. Сүүлийн үед Орос, зүүн өмнөд Ази, Монгол, Америк, Хятад зэрэг гадаадын олон улс орнуудаас үргүйдлийн эмчилгээ хийлгэхээр МизМэди эмнэлгийг зорин ирсээр байна. МизМэди эмнэлэг нь 2011 оноос эхлэн олон улсын эмчилгээ үйлчилгээний төвийг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд гадаад өвчтөнүүдийн Солонгост ирэхээс эхлээд буцах хүртэлх хугацаанд анхаарал хяналт тавин, дээд зэрэглэлийн үйлчилгээг үзүүлж байна. Манай эмнэлгээр 2011-ээс 2013он хүртэлх хугацаанд үйлчлүүлсэн нийт гадаад өвчтөний тоо ойролцоогоор 10000 хүн, сард 600-700 гадаад өвчтөн үйлчлүүлж байна. Олон улсын стандартад нийцсэн арга технологио гайхуулсан үргүйдлийн нарийн мэргэжлийн эмнэлэг МизМэди нь хамгийн сүүлийн үеийн арга технологийг шинээр танилцуулан гэр бүл бүрт аз жаргал бэлэглэхийг зорин ажиллаж байна.
Бидний зарчим
  • Өвчтөн сэтгэл хангалуун байх
  • Ажилтан сэтгэл хангалуун байх
  • Улс орон нийгэмдээ үр өгөөжтэй байх
Бидний үүрэг
  • Гэртээ байгаа мэт ая тухтайгаар зөв оношлогоо эмчилгээ хийх.
  • Судалгаа шинжилгээгээр дамжуулан шинэ арга технологи болон мэдлэгийг хөгжүүлэн бий болгож түгээх.
  • Нарийн мэргэжил эзэмшсэн боловсон хүчнийг бэлтгэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд онцгой анхаарах.
Бидний Зорилт
  • Судалгаа болон эмчилгээний чиглэлээр дэлхийн хэмжээний эмэгтэйчүүдийн шилдэг эмнэлэг болох
  • Шинэ технологи болон шинжлэх ухаанд үргэлж шинийг эрэлхийлж судлах