Эмчилгээний тасгууд ба төвүүд
Эмэгтэйчүүдийн тасаг
МизМэди эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасаг нь ажлын арвин туршлагатай шилдэг тэргүүний олон эмч мэргэжилтнүүдтэй бөгөөд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан умайн хүзүүний хорт хавдрын эсийн шинжилгээ, эсийн дэлгэрэнгүй шинжилгээ, эдийн шинжилгээ, мөн жирэмсний өмнөх болон дараах үзлэг, шинжилгээ, бусад эмэгтэйчүүдийн өвчний нарийн цогц шинжилгээ оношлогоо, эмчилгээ дурангийн болон хэвлийг нээж хийх хагалгаа зэргийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн юм.
Мөн түүнээс гадна манай эмэгтэйчүүдийн тасагт эмэгтэйчүүдийн хорт хавдрын (савны хорт хавдар, өндгөвчний хорт хавдар) анхан шатны оношилгоо эмчилгээ, үтрээний үрэвслүүд болон бага аарцагны үрэвсэл зэрэг эмэгтэйчүүдийн вирусны гаралтай халдварт өвчнүүдийг эмчлэх ба өндгөвчний киста, умайн хөндийн миома болон ургацаг, умайн хоргүй хавдар, эмдометриоз сарын тэмдэгийн мөчлөг алддагдах, өндгөн эс боловсрохгүй байх зэрэг өвчин эмгэгүүдийн эмчилгээ мөн мэс засал зэрэг бүх төрлийн эмэгтэйчүүдийн үзлэг шинжилгээ, эмчилгээ оношлогоог хийдэг.