Эмчилгээний тасгууд ба төвүүд
Хүүхдийн тасаг
Нярай хүүхдээс авахуулаад өсвөр нас хүртэлх хүүхдийн эрүүл өсч бойжих үйл явцын үзлэг хяналт болон эрүүл мэндийн үзлэг, урьдчилан сэргийлэх вакцин, төрөл бүрийн халдварт өвчний эмчилгээг хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар хийж эцэг эхчүүдэд хүүхдээ эрүүл зөв өсгөн хүмүүжүүлэхэд туслан зөвлөгөө өгч байна.
МизМэди эмнэлгийн хүүхдийн тасаг нь архаг болон цочмог хоолойн үрэвсэл, хоолойн мах, хамар залгиур хоолойн үрэвсэл, хоолойны анген, дунд чихний үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл зэрэг амьсгалын системийн өвчөн, амны хөндийн үрэвсэл, залгиур хоолойн эмгэг, сөргөө, ходоод гэдэсний үрэвсэл, суулгалт өтгөн хаталт, хоол шингээх үйл явц болон бодисын солилцооны өөрчлөлт зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, өсөлт хөгжлөөр хоцрох, татах татаж унах, толгой өвдөх, тархины менингит зэрэг мэдрэлийн системийн өвчин, астма, хамрын ринит, арьсны үрэвсэл, нүдний харшилт эмгэг, арьсны тууралт зэрэг харшлын гаралтай өвчин мөн төрөл бүрийн халдварт өвчнүүдийн оношлогоо эмчилгээг хийж байна.
Хүүхдэд хийгдэх шинжилгээ
Шинжилгээ төрөл Тайлбар
Цусны шинжилгээ Цусны цагаан улаан эс, цусны сийвэн, эрдэс бодис, элэг бөөрний үйл ажиллагаа, цусан дахь сахарын хэмжээ, цусны бүлэг, В вирусын дархлаажуулалттай эсэх зэргийг тодорхойлох
Шээсний шинжилгээ Шээсний сувгийн үрэвсэл, шээсээр уураг болон улаан эс алдагдаж байгаа эсэх
Рентген шинжилгээ Цээжний зураг авах, хэвлийн рентген
Эхо Хэвлийн хөндийн эхо, шээсний сувгийн эхо, бусад эхо
Нярай хүүхдийн тархины эхо  
Дотоод шүүрлийн шинжилгээ  
Хүүхдийн эрүү мэндийн үндсэн шинжилгээ 1 нас Цус багадалтын шинжилгээ/ цусан сахар, холестеролийн хэмжээ, элэг бөөрний үйл ажиллагаа, В вирусийн дархлаажуулалттай эсэх, шээсний шинжилгээ/ээсний сувгийн үрэвсэл, шээсээр уураг болон улаан эс алдагдаж байгаа эсэх/, цээжний зураг авах
Нялх хүүхдийн эрүүл мэндийн шинжилгээ Эмчийн үзлэг, биеийн өндөр жин хэмжих, өсөлт хөгжилд дүгнэлт хийх, асрах хамгаалагчид өгөх зөвлөгөө/хоол тэжээл эрдэс бодис, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл ахуй зэргийн талаар/, амны хөндийн үзлэг
Нярай хүүхдийн төрөлхийн бодисын солилцооны өөрчлөлт байгаа эсэхийг шалгах шинжилгээ