Эмчилгээний тасгууд ба төвүүд
Урологи & эрэгтэйчүүдийн тасаг
МизМэди эмнэлгийн урологийн тасаг нь бөөр, шээсний суваг, давсаг зэрэг шээсний системтэй холбоотой бүх төрлийн өвчин болон түрүү булчирхай томрох, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнтэй холбоотой өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээг хийхээс гадна үрийн шингэний анализатор төхөөрөмжийг ашигласан үрийн шингэний нарийвчилсан шинжилгээ, гормоны шинжилгээ, хромосомын шинжилгээ, шулуун гэдэсний Эхог ашигласан эрэгтэйн үрийн сувгийн зураг авалт, төмсөгний эдийн шинжилгээ зэрэг шинжилгээ оношлогоог чанарын өндөр түвшинд хийж байна.
Мөн шээс задгайрах өвчин болон эмэгтэйчүүдийн шээсний системтэй холбоотой бүхий л өвчнийг оношилж, эмчилж байгаагаас гадна эмэгтэйчүүдийн үтрээний гоо сайхны мэс заслуудыг ч хослуулан хийдэг.