Эмчилгээний тасгууд ба төвүүд
Дотрын тасаг
(Зүрх судасны эрхтэн тогтолцооны тасаг, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны тасаг, дотоод шүүрлийн тасаг)
- Зүрх судасны эрхтэн тогтолцооны тасаг нь олон жилийн арвин туршлагатай нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, эмчилгээ болон зүрхний бичлэг, зүрхний Эхо, 24 цагийн зүрхний бичлэг, судасны хананы хатуурал, цусны бүлэгнэлийн шинжилгээ зэрэг төрөл бүрийн шинжилгээ оношлогоог хийж байна.
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны тасаг нь ходоод, улаан хоолой, нарийн бүдүүн гэдэс зэрэг хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой өвчин эмгэг болон элэг, нойр булчирхайн өвчний оношлогоо эмчилгээг хийж байна. Мөн унтуулагатай ходоод, гэдэсний дуран, дурандах явцын шинжилгээ эмчилгээ зэргийг сард дунджаар 700 дээш тохиолдолд хийж байна.
Дотоод шүүрлийн тасаг нь чихрийн шижин, бамбайн өвчин, ясны сийрэгжил, цэвэршилт, таргалалт зэргийн эмчилгээ оношлогоог хийж байна.