Эмчилгээний тасгууд ба төвүүд
Kid's төв
МизМэди эмнэлгийн хүүхдийн төв нь 2005 онд нээлтээ хийсэн бөгөөд "Kid's center" гэж нэрлэгдсэн 6 давхар барилгын 1-3 давхарт байрладаг ба хүүхдэд зориулан тусгайлан тохижуулсан өвөрмөц интериор засалтай томоохон төв юм.
Манай хүүхдийн төв нь бага насны хүүхдийн үзлэг зөвлөгөөний клиник, нярай болон бага насны хүүхдийн өсөлт, хөгжлийн клиник, харшил алегиний клиник, нярай болон дутуу төрсөн хүүхдийн клиник зэрэг клиникүүдтэй. Тус төвд архаг болон цочмог хоолойн үрэвсэл, хоолойн мах, хамар залгиур хоолойн үрэвсэл, хоолойны анген, дунд чихний үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл зэрэг амьсгалын системийн өвчин, амны хөндийн үрэвсэл, залгиур хоолойн эмгэг, сөргөө, ходоод гэдэсний үрэвсэл, суулгалт өтгөн хаталт, хоол шингээх үйл явц болон бодисын солилцооны өөрчлөлт зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, өсөлт хөгжлөөр хоцрох, татах татаж унах, толгой өвдөх, тархины менингит зэрэг мэдрэлийн системийн өвчин, астма, хамрын ринит, арьсны үрэвсэл, нүдний харшилт эмгэг, арьсны тууралт зэрэг харшлын гаралтай өвчин мөн төрөл бүрийн халдварт өвчнүүдийн оношлогоо эмчилгээг хийж байна.
Хүүхдийн урьдчилан сэргийлэх вакцин
Халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол вакцин юм. Хүүхэд дөнгөж төрсөн цагаасаа эхлэн 12 нас хүртэлээ нийт 11 төрлийн вакцинийг 22 удаа тариулдаг.
Вакцинжуулалтад хамрагдах хугацаа
Нас Вакцины нэр
Дөнгөж төрөх үед Элэгний В вирусын вакцин - 1 дэх
1 сартайд Сүръеэгийн эсрэг вакцин /BCG
Элэгний В вирусын вакцин - 2 дахь
2 сартайд Сахуу/татранги хөхүүл ханиадны эсрэг гурвал вакцин
Халдварт саагийн эсрэг вакцин
Менингитийн эсрэг вакцин/Hib
Уушгиний үрэвслийн вакцин, гэдэсний үрэвслийн вакцин
Rotavirus- гэдэсний үрэвслийн вакцин
4 сартайд Сахуу/татранги хөхүүл ханиадны эсрэг гурвал вакцин, халдварт саагийн эсрэг вакцин
Менингитийн эсрэг вакцин, уушгиний үрэвслийн вакцин
Rotavirus- гэдэсний үрэвслийн вакцин- 2дахь
6 сартайд Сахуу/татранги хөхүүл ханиадны эсрэг гурвал вакцин, халдварт саагийн эсрэг вакцин
Элэгний В вирусын вакцин - 3дахь
Менингитийн эсрэг вакцин, уушгиний үрэвслийн вакцин
Rotavirus- гэдэсний үрэвслийн вакцин- 2дахь
12 сартайгаас хойш Улаан бурхан/улаантнууд, гахайн хавдрын эсрэг гурвал вакцин - MMR
Салхин цэцгийн вакцин
Элэгний А вирусын вакцин 1дэх
Японы тархиний үрэвслийн эсрэг вакцин/ амьд, амгүй
12-15 сартайд Менингитийн эсрэг вакцин
Уушгиний үрэвслийн вакцин
18 сартайд Сахуу/татранги хөхүүл ханиадны эсрэг гурвал вакцин
элэгний А вирусын вакцин 2дахь
2 нас Японы тархиний үрэвслийн эсрэг вакцин/ амьд
4~6 нас Сахуу/татранги хөхүүл ханиадны эсрэг гурвал вакцин, халдварт саагийн эсрэг вакцин
Улаан бурхан/улаантнууд, гахайн хавдрын эсрэг гурвал вакцин - MMR
6 нас Японы тархиний үрэвслийн эсрэг вакцин/ амьд
12 нас Японы тархиний үрэвслийн эсрэг вакцин/ амьд
11~12 нас татрангийн вакцин
умайн хүзүүний хорт хавдраас урьчилан сэргийлэх хүний папилломийн вирусийн вакцин
Урьдчилан сэргийлэх вакцин хийлгэхийн өмнө ба дараа анхаарах зүйлс
Урьдчилан сэргийлэх вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс Урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс
  • Хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сайн мэддэг хүн хамт ирэх
  • Хүүхдийн халууныг гэртээ хэмжиж үзсэн байх
  • Хүүхдийн эрүүл мэндийн картыг авч ирэх
  • Хүүхдийг өмнөх өдөр усанд оруулсан байх ба цэвэр цэмцгэр хувцаслах
  • Вакцин хийлгэх өдрөөс өмнө ирснээс вакцин хийлгэх өдрөөс хойш 1 долоо хоногийн дотор ирэх
  • Вакцин хийлгэсэн өдөр болон дараах өдөр хүүхдийг тайван амраах ба биеийн байдлыг сайн ажиллах
  • Вакцин хийлгэсэн өдөр усанд оруулахгүй байх, вакцин хийлгэснээс 24 цагийн дараа усанд оруулах
  • Вакцин хийлгэсэн хэсгийг цэвэр байлгах
  • Вакцин хийлгэхийн өмнө болон дараа хүүхдийг ядраахгүй байх, олон хүнтэй газар, удаан хугацаагаар хол дагуулж явахаас зайлсхийх
  • Вакцин хийлгэсний дараа хэт халуурах, татах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх