Эмчилгээний тасгууд ба төвүүд
Хөх, бамбай булчирхайн хавдрын төв
МизМэди эмнэлгийн хөх бамбай булчирхайн хавдрын төв нь хорт хавдрыг эрт оношлох, эмчлэхийн тулд хавдрын шинжилгээ оношлогоог хийж байгаа бөгөөд хөх, бамбай булчирхайтай холбоотой бүхий л өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээг хийж буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий томоохон төв юм. Манай энэхүү төвд жилд дундаар 20000 хүн шинжилгээ оношлогоо, эмчилгээ хийлгэдэг Солонгос улсдаа томоохонд ордог хөх бамбай булчирхайн мэргэжлийн төв юм.

МизМэди эмнэлгийн хөх бамбай булчирхайн хавдрын төвийн онцлог
МизМэди эмнэлгийн хөх бамбай булчирхайн хавдрын төв нь хөхний шинжилгээ оношлогоо хийхэд шаардагдах бүхий л тоног төхөөрөмжүүдийг суурьлуулсан ба чадварлаг туршлагатай эмчид үзүүлэн шинжилгээ оношлогоо хийлгэх, сургалт заавар зөвлөгөө авах зэрэг цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой.
Манай хөх бамбай булчирхайн хавдрын төвийн хөхний хорт хавдрын мэс засал нь амь насанд аюулгүйгээр хийгдэх төдийгүй гоо сайхныг аль болох хадгалахыг чухалчилдаг бөгөөд хавдар дахин үүсэх магадлал хамгийн бага байхаар хөх хадгалах мэс заслыг хийж гүйцэтгэж байна.
Хөх нөхөн сэргээх мэс засал, хиймэл хөх зэрэгтэй холбогдуулан зөвлөгөө өгөх хэсгийг ажиллуулдаг ба хөхийг бүхэлд нь авах мэс засал хийлгэсэн тохиолдолд мэс заслаас хойш эмэгтэй хүнийхээ чанарыг хадгалах тал дээр тусламж зөвлөгөө өгдөг.
Манай эмнэлгийн хөх бамбай булчирхайн хавдрын төвд зөвхөн тунгалагийн булчирхайг л авах мэдрэгч тунгалагийн булчирхайг авах мэс заслыг идэвхтэйгээр хэрэгжүүлэн гарт илрэх харш нөлөөг багасгаж байна. Үүний зэрэгцээ ердийн хөхний хорт хавдрын мэс заслын дараа илэрдэг тунгалагийн хаванг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан маш нарийн микро мэс ажилбарын аргаар эмчилж байна.
Хөх, бамбай булчирхайн хавдрын төвд үзүүлэх процесс
Бүртгэл хийлгэх
  • step01
  • 이미지
Ажлын өдрүүдэд өглөөний 8-аас оройн 5 цагийн хооронд бүртгэл хийлгэх боломжтой бөгөөд бүртгэл хийлгэсэн бүртгэгдсэн хүмүүс т 6 сар, жил тус бүрээр ээлжит шинжилгээ хийлгэх хугацааг мэдэгддэг.
Хувцас солих
  • step02
  • 이미지
Эмчийн үзлэг болон хөхний зураг авахуулахад амар, тухтай байдлын үүднээс үзлэгийн халаад өмсч хувийн эд зүйлсээ нууц код бүхий шүүгээнд аюулгүйгээр хадгалах.
Асуултанд хариулах
  • step03
  • 이미지
Хөх арчилгааны мэргэжлийн сувилагч сарын тэмдэг, гэрлэлт, төрөлт, удамшлын өвчин, өвчин эмгэг , бусад хөхний хорт хавдарт холбогдох зүйлүүдийг асууж асуулгын хуудсанд тодорхой тэмдэглэн бүх мэдээллийг хувийн нууцаар хадгална.
Сургалтын өрөө
  • step04
  • 이미지
Үзүүлэн таниулах материалаар дамжуулан өөрөө хөхөө шалгах аргыг сурах ба мэргэжлийн сувилагчаас сонирхсон асуултаа асуух боломжтой юм. Мөн хөх арчилгаа, хөхний эрүүл мэнд , хөхний хорт хавдар зэргийн талаарх төрөл бүрийн ном болон видео, танилцуулгатай хүссэн үедээ үзэж танилцаж болно.
Үзлэгийн өрөө
  • step05
  • 이미지
Асуулга болон сургалтад хамрагдсан хүн нь сувилагч нэрийг нь дуудахаар эмчийн үзлэгийн өрөө рүү орно. Эмч асуулгын хариултын тодруулсны дараа хөхний нарийвилсан үзлэг хийнэ.
Хөхний тусгай
Х-туяаны зураг авалт
  • step06
  • 이미지
Хөхний тусгай Х-туяаны шинжилгээ нь хөхний хорт хавдарыг эрт илрүүлэхэд хамгийн чухал шинжилгээ юм. Жилд нэг удаа тусгай Х-туяаны шинжилгээг хийлгэвэл хөхний хорт хавдар гарт баригдаж мэдрэгдэхээс 1-2 жилийн өмнө илрүүлэх боломжтой юм.
Хөхний зориулалтын эхо
  • step07
  • 이미지
МизМэди эмнэлгийн хөхний төв нь дэлхийд хамгийн үзүүлэлт сайтай хамгийн сүүлийн үеийн эхо төхөөрөмжийг суурьлуулсан. 35 -аас доош насны хөхний эд нь нягт залуу эмэгтэйчүүд төдийгүй хөхний Х-туяаны шинжилгээгээр хавдар байх магадлалтай гарсан тохиолдолд энэхүү эхогоор дамжуулан 5 мм-ээс жижиг хавдар болон эхний шатны хорт хавдрыг илрүүлэх боломжтой юм. Эхо нь ямар ч зовиургүйгээс гадна биед ямар нэгэн хорт муу нөлөөгүй шинжилгээ юм.
Mamotome хөхний эдийн
шинжилгээ
  • step08
  • 이미지
Хөхний Х-туяаны шинжилгээгээр гарт мэдрэгдэхгүй жижиг хавдар болон микро элсэрхэг зүйл илэрсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэхгүй мөн арьсанд зүсэлт хийхгүйгээр түрхэн зуурын хугацаанд зөв эдийг авах боломжтой хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмжийг ашиглаж эхлэснээр өнгөрсөн үед ихээр хийгдэж байсан хөхний эд авах мэс ажилбар шаардлагагүй болсон.
Шинжилгээний хариу тайлбар,
зөвлөгөө өгөх
  • step09
  • 이미지
Дээрх асуулга, үзлэг, шинжилгээ, сургалт дууссаны дараа ихэвчлэн тухайн өдөр 30 минутын дотор хариу болон тайлбарыг сонсдог. Дээр дурьсан үндсэн шинжилгээнээс гадна илүү нарийвчилсан дэлгэрэнгүй шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн өдөр эсвэл дараа шинжилгээ хийлгэх өдрийг хэлж өгдөг. Нарийвчилсан дэлгэрэнгүй шинжилгээ нь 2 өдрийн дотор, эдийн шинжилгээний хувьд 7 хоногийн дотор эцсийн хариуг хэлдэг. Ямар нэгэн өөрчлөлт байхгүй тохиолдолд 6 сарын дараа, мөн жилийн дараа дахин шинжилгээ хийлгэх хугацааг мэдэгддэхболно.