Мизмэди мэдээ
МизМэди эмнэлэг Улаанбаатар хотноо
Date 2015-12-10 Count 587
Attached file
2013 7 울란바토르9.JPG [down]
2013-73.jpg [down]
  МизМэди эмнэлэг 2013 оны 7сард Улаанбаатар хотноо болсон Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлал өдөрлөгт оролцож үнэгүй үзлэг хийв.

Сүүлийн жилүүлэд Солонгос улсад эмчилгээ хийлгэж буй гадаад өвчтөнүүдийн тоо өсч байгаатай холбогдуулан Солонгос эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд өөрсдийн үйлчилгээгээ гадаадад таниулах, үйлчлүүлэгчиддээ үнэн зөв мэдээллийг хүргэх, илүү ойртож хэрэгтэй мэдээллээр хангах үүднээс "Эрүүл мэндийн аялал жуулчлалын өдөрлөг экспо"-г зохион байгуулдаг.

Энэ удаагийн эрүүл мэндийн өдөрлөгт Сөүлийн нэгдсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд оролцсон юм.

МизМэди эмнэлэг тус өдөрлөгт оролцож 2013 оны 7сарын 15-ний өдөр үнэгүй үзлэг хийж зөвлөгөө өглөө.
МизМэди эмнэлгийн үргүйдлийн тасгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдсанаараа хүүхэдтэй болохыг хүсч байгаа хэдий ч жирэмслэхгүй байгаа хүмүүс оношоо тодорхойлуулах, цаашид хийлгэх шинжилгээ, хэрэгжүүлэх эмчилгээний талаар бодит мэдээллийг олж авч чаддагаараа үр дүнтэй юм.

МизМэди эмнэлгийн дарга Ну Сон Ил etv телевизэд ярилцлага өгч үргүйдлийн талаар сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулт өгөв.
List