Мизмэди мэдээ
"Үргүйдэл ба нөхөн үржихүйн туслах технологи" бага хурал -УБ хотноо
Date 2015-12-10 Count 462
Attached file
2013-9-14.jpg [down]
2013-9-13.jpg [down]
 МизМэди эмнэлэг "Үргүйдэл ба нөхөн үржихүйн туслах технологи" бага хурал & Үргүйдлийн нарийн мэргэжлийн эмчийн үнэ төлбөргүй үзлэг

2013 оны 9 сарын 14 - 15- ний өдрүүдэд Солонгос улсын үргүйдэл, эмэгтэйчүүдийн Мизмэди эмнэлгээс зохион байгуулсан "Үргүйдэл ба нөхөн үржихүйн туслах технологи" сэдэвт сургалт семинарт Монголын эмэгтэйчүүдийн болон нэгдсэн эмнэлгийн 100 гаруй эмч төлөөлөгчид оролцлоо. Тус семинар  "Чингис хаан" зочид үр өгөөжтэй сайхан болж өнгөрлөө.

 Мизмэди эмнэлгийн үргүйдэл эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч Үргүйдлийн өнөөгийн байдал тулгамдсан асуудал болон эмчилгээний цаашдын төлөв, чиг хандлага нөхөн үржихүйн эмчилгээнд хэрэгжүүлж буй арга технологиудын талаар танилцуулан эмч нарын сонирхсон асуултанд хариулж харилцан санал бодлоо солилцлоо.

Мөн үнэ төлбөргүй эмэгтэйчүүдийн үзлэг хийж үргүйдэлтэй хүмүүст зөвлөгөө өгч Солонгост эмчлүүлэх хүсэлтэй байгаа хүмүүст эмчилгээний хугацаа болон төлбөр, виз зэргийн талаар  дэлгэрэнгүй мэдээллээр хангалаа.

Нөхөн үржихүй бол олон хүний анхаарлын төвд байдаг нэн чухал сэдэв бөгөөд үргүйдэл ч мөн сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихэд татах болсон. Ийм үзэгчдээ төлөөлөн 25-р суваг телевиз МизМэди эмнэлгийн үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч Чон Да Жон доктороос ярилцлага авч өнөө үед элбэгших болсон нөхөн үржихүйн эмгэг болон үргүйдлийн эмчилгээний талаар тодрууллаа. 


 

List