Мизмэди мэдээ
МизМэди эмнэлэг 1-р төрөхтэй хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо
Date 2015-12-10 Count 471
Attached file
제1모자병원.JPG [down]

 МизМэди эмнэлгийн эмч төлөөлөгчид Улсын Клиникийн 1-р төрөхөөр зочлов.

Солонгос улсын үргүйдэл эмэгтэйчүүдийн МизМэди нэгдсэн эмнэлгийн эмч төлөөлөгчид Нэгдүгээр амаржих газартай танилцаж цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Мизмэди эмнэлэг нь Сөүл хотын Кансо дүүргийн хамгийн том төрөх бөгөөд өөрөөрөө төрөх төрөлтийн чухалчлан үздэг эх болон хүүхдийн эндэгдэл маш багатай эмнэлэг юм. 

Клиникийн нэгдүгээр амаржих газар нь Монгол улсын тэргүүний төрөх болохынхоо хувьд эх хүүхдийн эндэгдлийг багасгах, өвчтөний аюулгүй байдлыг хангах, эмчилгээ
үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг олон чиглэлээр Солонгосын шилдэг төрөх МизМэди эмнэлэгтэй хамтран ажиллах, туршлага солилцох  талаар байр сууриа илэрхийлэн санал бодлоо солилцлоо.

List