Мизмэди мэдээ
МизМэди эмнэлэг нь 2014 оны 09 сарын 19, 20-ны өдрүүдэд Монгол үнэгүй үзлэг хийлээ.
Date 2015-09-16 Count 670
Attached file
20140919_105242.jpg [down]
20140919_1053143.jpg [down]

 Үргүйдлийн эмчилгээгээр МизМэди Солонгост тэргүүлдэг.

МизМэди эмнэлэг нь эмэгтэйчүүд үргүйдлийн чиглэлээр төрөлжсөн эмнэлэг бөгөөд тус салбартаа Солонгост тэргүүлдэг.  Тэр ч утгаараа Гадаадын олон улс орнуудаас үргүйдлийн эмчилгээ хийлгэхээр Мизмэди эмнэлгийг зорин ирэх гэр бүлүүдийн тоо  жилээс жилд нэмэгдсээр байна. Жишээлбэл Орос, Узбекстан Казакстан зэрэг орнуудаас үргүйдлийн эмчилгээ хийлгэхээр маш их ирж байгаа тул МизМэди эмнэлэгт орос хэлтэй үндсэн ажилтан 9 хүн ажиллаж байна. МизМэди эмнэлэг нь гадаадад зурагт радиогоор тусгайлан сурталчилгаа хийдэггүй ч хүмүүс мэдэж ихээр ирж байгаа нь үр шилжүүлэн суулгах ажилбар амжилттай болж байгаагийн үр дүн гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл гадаад үйлчлүүлэгчдийн дийлэнх нь тус эмнэлэгт үр суулгуулж амжилттай болсон хүмүүсээр дамжуулан мэдээлэл авч ирдэг гэсэн үг юм.
Мөн Мизмэди эмнэлэг нь Солонгост ирж үзүүлж чадахгүй байгаа гэр бүлүүдэд зориулан тухайн оронд очиж үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгдгөөрөө онцогтой бөгөөд энэ удаа Монголын үргүйдэлтэй гэр бүлүүдэд үзлэг хийж зөвлөгөө өглөө.

МизМэди эмнэлгийн үргүйдлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр хөдөө орон нутгаас зорьж ирсэн хүмүүс олон байлаа.

МизМэди эмнэлэг нь 2014 оны 09 сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн 3-р амбулатори дээр үзлэг хийж зөвлөгөө өглөө. Тухайн дүүрэгт оршин суудаг болон УБ хотын бусад дүүрэг мөн хөдөө орон нутгаас ч олон хүмүүс ирж үзлэг зөвлөгөөнд хамрагдлаа. Сүүлийн жилүүдэд Монголд үргүйдэл ихсэх болсон. Иймд хүүхэдтэй болж чадахгүй байгаа олон  гэр бүлүүдэд хаана хандаж, ямар шинжилгээ, эмчилгээ хэрэгтэйг зөвлөж оношилж өгснөөрөө Солонгос улсын үргүйдэл эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө асар их тус хүргэсэн зүйл байлаа.

Солонгосын эмч тэр болгон Монголд ирж үзлэг хийгээд байдаггүй. Тэр дундаа үргүйдэл ихсэх болсон өнөө үед үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч ирж үзлэг хийх маш ховор тул үзүүлэх хүсэлтэй хүмүүс маш олон байх нь ойлгомжтой юм. Манай эмнэлгийг Монголд үзлэг хийх болгонд маш олон хүмүүс хүлээж байдаг. Энэ удаагийн үзлэгт маань хамрагдахаар маш олон хүмүүс ирсэн бөгөөд бид ирсэн бүх хүнийг үзэж тэдэнд хэрэгтэй зөвлөгөөг өгч чадсандаа сэтгэл хангалуун байна.


 
Солонгосын үргүйдлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношоо тогтоолгосондоо маш баяртай байна:
Үзлэгт хамрагдсан гэр бүлүүд үргүйдэл бол маш эмзэг, хэцүү асуудал өчнөөн эмнэлгээр яваад яахаа мэдэхгүй болж арга барагдах үе зөндөө байх юм гэж зовлонгоо яриад алс холын
Солонгос улсаас зорин ирж үргүйдэл болон эмэгтэйчүүдийн эмгэгээс болоод шаналж буй олон хүмүүст тус хүргэж буй Чонь Өнь Гён эмч болон МизМэди эмнэлгийн хамт болон баярласан талархсанаа  илэрхийлж байлаа. 

List