Мизмэди мэдээ
МизМэди эмнэлгийн үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч Ким На Ён Монгол эмч нарт лекц уншив.
Date 2015-09-16 Count 795
Attached file
DSC_95371.jpg [down]
14394261598841.jpg [down]
“Солонгос улсын үргүйдлийн эмчилгээний өнөөгийн төлөв байдал, оношлогоо эмчилгээний чиг хандлага, үр шилжүүлэн суулгах ажилбарын хамгийн сүүлийн үеийн технологи” сургалт семинар - МИЗМЭДИ нэгдсэн эмнэлгийн үргүйдэл эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч КИМ НА ЁН доктор
 
Дэлхийд гоо сайхан, үргүйдлийн эмчилгээ зэргээрээ тэргүүлж буй Солонгос улсын үргүйдлийн эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг оношлогоо үнэлгээ болон сүүлийн үед үргүйдлийн эмчилгээнд хэрэгжүүлж шинэ технологи ү...
ргүйдлийн эмчилгээний чиг хандлагын талаар Солонгос улсын үргүйдлийн нарийн мэргэжлийн Мизмэди эмнэлгийн их эмч Ким На Ён доктор Монгол улсад тус салбарт болон нөхөн үржихүй эмэгтэйчүүд, оношлогоо шинжилгээний салбарт ажиллаж буй эмч нарт танилцуулж санал бодлоо солилцлоо. 

Тус сургалт семинар үргүйдлийн эмчилгээний нэн чухал асуудлыг хөндөн тавьснаараа маш үр дүнтэй боллоо.

Үргүйдлийн эмчилгээний шийдэх чухал асуудлуудын нэг болох зуршилт зулбалт, умайн хөндийд бэхлэгдэхгүй байх зэрэг асуудлыг шийдэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа туршлага болон энэ тал дээр баримталж буй Солонгосын эмчилгээний арга барил үр шилжүүлэн суулгах ажилбарыг нэг удаагийн оролдлогоор амжилттай болгох тал дээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ урьдчилсан оношлогоо эмчилгээний шийдэл, Мөн эмэгтэйчүүдийн өвчин эмгэгийг үргүйдэл талаас буюу өндгөвчний үйл ажиллагааг хэвээр хадгалах талаас хэрхэн шийдэж байгаа, умайн хөндийн дуран, хэвлийн хөндийн дурангийн мэс заслыг хийх заалт зэргийн талаар нарийвчилсан тайлбар хийж зөвлөгөө өгөн эмч нарын сонирхсон асуултанд хариуллаа.

Солонгостоо төдийгүй олон улсад нэр хүндтэй Ким На Ён Доктор
Ким На Ён эмч нь Солонгос улсын Ёнсэ их сургуулийн анагаах ухааны сургууль, Америкийн Chicago Medical School –ийг тус тус төгссөн Америкийн нөхөн үржихүйн нийгэмлэгийн үндсэн гишүүн, Америкийн нөхөн үржихүй дархлалын нийгэмлэгийн үндсэн гишүүн тул жил бүр АНУ улс болон Европын үргүйдлийн нийгэмлэгээс зохион байгуулагддаг Сургалт семинарт илтгэл тавьж оролцдог.  Энэ удаагийн семинарын талаар Ким доктор хэлэхдээ: Семинарт эмч нар маш их идэвхтэй оролцож их олон зүйлийг асууж байснаараа онцлог байлаа, надад бас маш их таалагдлаа хэмээн ярьсан юм.

Энэ удаагийн сенинарыг Мобио лабораториос зохион байгуулсан бөгөөд 200 орчим эмч оролцсон өргөн хэмжээний семинар боллоо.

List