МизМэди Амаржих төвийн танилцуулга
Миз Мэди эмнэлгийн амаржих төв нь Солонгос улсын тэргүүний амаржих төвүүдийн нэг бөгөөд жилд 4000 гаруй эх төрдөг Сөүл хотын Гансо дүүргийн хамгийн том амаржих төв юм.
Мэргэжлийн өндөр түвшний шинжилгээ, оношлогоо
Эхо, ургийн усны шинжилгээ, хромсомын шинжилгээ зэрэг төрөхийн өмнөх бүх шаардлагатай шинжилгээ, оношлогоог мэргэжлийн өндөр түвшинд найдвартай хийж үйлчилдэг.
Кесар хагалгааны төрөлт хамгийн багатай эмнэлэг
Кесар хагалгаа хийлгэхгүй жам ёсоороо буюу өөрөөрөө төрөх төрөлтийг чухалчлан үздэг бөгөөд энэхүү төрөлтөөр Солонгос улсын нийт нэгдсэн эмнэлгүүдээс хоёрт, Сөүлд байрладаг эмнэлгүүдээс эхний байранд орж байна. Анагаах ухаан хөгжсөн өнөө үед чадварлаг мэргэжлийн эмч нарын гар дээр жамаараа буюу өөрөөрөө төрөх нь эх хүний амсах ёстой нэгэн жаргал юм. Өөрөөрөө төрөх явц нь тэр чигээрээ физиологийн үйл явц бөгөөд жирэмсний 38-42 дахь долоо хоногт жамаараа өвдөлт эхэлж, толгой доош байрлалтай хүүхэд өөртөө болон ээждээ ямар нэгэн хохирол учруулалгүйгээр үтрээгээр дамжин эхээс салах явцыг хэлнэ. Өөрөөрөө төрөх явцын үед 96 хувьтай толгой түрүүлсэн байрлалтай байдаг. Ураг ийнхүү хэвийн байрлалтай үед өөрөөрөө төрөх нь эх болон хүүхдэд давуу талууд олонтой юм.

Амралтын өдөр мөн 24 цагийн турш төрөх болон эх барих тасгийн мэргэжлийн эмч, сувилагч нар эх хүүхдийн эрүүл энх, аз жаргалын төлөө хүчин зүтгэж байна.
Төрөхийн өмнөх үзлэг шинжилгээ, хяналт
Төрөхийн өмнөх үзлэг хяналт нь эрүүл хүүхэд төрүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл бөгөөд жирэмсэн байх хугацаанд эхийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох хүчин зүйл, эмгэгийн шалтгааныг эрт илрүүлэн эмчлэхэд, мөн ургийн эрүүл мэндийн байдалд хяналт тавихад чухал үүрэгтэй юм.

Жирэмсэн эхийн эмчид үзүүлэх тоо
  • Эхний 7 сар хүртэлх хугацаанд - Сард 1 удаа
  • 8 – 9 сартайд – Сард 2 удаа
  • 10 Сартайд - Долоо хоногт 2 удаа
* Хэрэв эмч болон эх өөрөө шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэзээ ч хамаагүй үзлэг хийгдэх боломжтой.
Төрөхийн өмнөх шинжилгээ
  • 10 долоо хоног хүртэл
    Жирэмсний эхэн үеийн шинжилгээ
  • Цус, шээсний шинжилгээ
    Цус багадалт, БЗХӨ, ДОХ-ын шинжилгээ
    Салхин цэцэг, элэгний вирусын шинжилгээ
  • 12 долоо хоног
  • Жирэмсний эхэн үеийн Эхо шинжилгээ(4D)
    Ургийн ар дагзны зузааныг хэмжин ургийн гажгийг шалгах шинжилгээ
    Нэгдсэн шинжилгээ/ургийн гажгийн шинжилгээ-эхний
  • 16-18 долоо хоног
  • Quad шинжилгээ
    Дауны синдром, Эдвордын синдром, мэдрэлийн сувгийн гэмтлийг шалгах шинжилгээ
    Нэгдсэн шинжилгээ/ ургийн гажгийн шинжилгээ-2 дахь удаагийн
  • 20-24 долоо хоног
  • Жирэмсний дунд үеийн нарийвчилсан Эхо шинжилгээ
    Ургийн эрүүл мэндийн байдал болон хөгжлийг шалгах шинжилгээ
    (зүрхний гажиг мэтийн ургийн дотоод эрхтэний гажгийн шинжилгээ)
  • 24-28 долоо хоног
  • Жирэмсэн эхийн чихрийн шижний шинжилгээ
    Эхо Шинжилгээ(4D)
    Ургийн гадаад байдлыг харах
  • 32-35 долоо хоног
  • Жирэмсний сүүл үеийн нарийвчилсан Эхо шинжилгээ
    Ихэс, хүйн байрлал, ургийн усны хэмжээ болон ургийн өсөлтийг тодорхойлох шинжилгээ