Яагаад заавал МизМэди эмнэлгийн амаржих төвийг сонгох ёстой гэж?
Хосуудын гэр бүлд аз жаргал бэлэглэх энхрий бяцхан үрээ эрүүл энх, ая тухтай, амар хялбар төрүүлэхэд эмнэлгийн сонголт маш чухал юм.
Манай амаржих төвийн давуу тал
  • Ажлын арвин туршлагатай, мэргэжлийн өндөр чадвартай, ажлын хариуцлага сайтай эмч мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчдын найрсаг дотно, чин сэтгэлийн зөвлөгөө, үйлчилгээ
  • Хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашигласан оновчтой шинжилгээ, оношлогоо
  • Гэртээ байгаа мэт ая тухтай орчинд гэр бүлийнхнийхээ хамтаар амаржих боломжтой.
  • Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий нэг хүний өрөөнд хүүхдээ хөхүүлж, хүүхэдтэйгээ хамт байх боломжтой. Мөн та хүсвэл дөнгөж төрсөн буюу нярай хүүхдэд зориулан тусгайлан тохижуулсан, температур болон чийгшлийн балансыг тэнцвэржүүлсэн нярай хүүхдийн өрөөнд асрагч сувилагч нарын хяналтын дор хүүхдээ байлган асруулах боломжтой.
Гэр бүлийн төрөх өрөө
Шинэ гэр бүлийнхээ гишүүнийг нөхөр болон гэр бүлээрээ хамт угтан нэгэн зэрэг баяр баяслыг мэдрэх боломжтой тусгайлан тохижуулсан өрөө юм. Төрөх эхийн тайван ая тухтай байдлыг бүрэн хангасан энэхүү өрөө нь тохируулга бүхий ор, буйдан, PDP TV, DVD, хөргөгч зэрэг тохижуулалттай мөн шүршүүр ариун цэврийн өрөөтэй гэртээ байгаа мэтээр байх нөхцөлийг бүрдүүлсэн юм.