Нярай хүүхдийн тасаг
Нярай хүүхдийн тасаг
Нярай хүүхдийн тасаг нь тус эмнэлгийн төв байрны 5 давхарт байрладаг бөгөөд 30 гаруй сувилагч хүүхдүүдийн асаргаа сувилгааг хариуцан ажилладаг. Амаржсанаас хойш эх 2 хоног орчим эмнэлэгт хэвтэх ба энэ хугацаанд хүүхэд нярайн тасагт байх юм. Кесар хагалгаагаар төрсөн тохиолдолд 5 хоног орчим эмнэлэгт хэвтэнэ. Дөнгөж төрсөн хүүхэд нярайн тасагт ирээд 2 цагийн турш тусгай асаргаа, сувилгаа хийлгэсний дараа өөрийн дугаартай хэсэгт очих ба тус дугаар нь эмнэлгээс гарах хүртэл өөрчлөгдөхгүй.
Нярай хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг
Нярай хүүхдийн тасгаас гадна төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө буюу дутуу төрсөн болон эрчимт эмчилгээ шаардлагатай нярай хүүхдүүдэд зориулан тусгайлан тохижуулсан нярайн эрчимт эмчилгээний тасагтай.