iDream Үр шилжүүлэн суулгах төвийн танилцуулга
Шинэ амь, шинэ амьдралыг бид бүтээнэ.
МизМэди эмнэлгийн “iDream” үргүйдлийн төв нь таны үргүйдлийн улмаас амсаж буй зовлон бэрхшээлийг хамтдаа хуваалцаж таныг жирэмслэх болон төрөх бололцоогоор хангахын тулд үргүйдлийн эмчилгээний хамгийн шилдэг цогц үйлчилгээг нэг дор нэг газар авах бололцоогоор хангахын төлөө хичээн зүтгэж ирсэн солонгосын үргүйдлийн эмчилгээний шилдэг төвүүдийн нэг юм.
Жирэмслэлтийн өндөр магадлал
Ажлын арвин туршлагатай мэргэжлийн шилдэг их эмч нар зохиомлоор үр тогтоох болон савны гадуур орчинд үр тогтоон умайд шилжүүлэн суулгах/хуруу шилний хүүхэд ажилбар/ мөн хэвлийн хөндийн дуран, умайн дуран зэрэг эмэгтэйчүүдийн дурангийн мэс ажилбар зэргийг зүй зохистойгоор хослуулан ашиглаж жирэмсний магадлалыг улам өндөрсгөж байгаа билээ. Мөн түүнчлэн орчин үед эрс нэмэгдэж байгаа эрэгтэйчүүдийн шалтгаантай үргүйдлийн үндсэн эмчилгээг системтэй явуулах үүднээс урологи, андрологийн тасгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг ч хослуулан явуулж байгаа билээ.
Үргүйдлийн салбарын тэргүүний эмнэлэг
Үргүйдлийг эмчлэх үйлчилгээний салбарт дотооддоо хамгийн анхны ISO батламжийг авч эмчилгээний системийн стандартчлал болон системчилсэн үйл ажиллагааны үр дүнд олон улсын стандартын шаардлагад нийцэх түвшинд өндгөн эс, эр бэлгийн эс, үр хөврөлийг гаргаж авах тал дээр анхааран ажиллаж ирсэн бөгөөд үргүйдлийн салбартаа тэргүүлэгч байгууллага учраас тасралтгүй судалгаа явуулан илүү хөгжин дэвшиж үргүйдлийн эмчилгээний хамгийн орчин үеийн шинэлэг технологоор байгууллагаа хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Үйлчлүүлэгч хүн нэг бүрийн онцлогт тохируулсан маш нарийн эмчилгээ
Халуун дулаахан сэтгэлтэй, мэргэжлийн арвин туршлагатай эмч ажилчдын багийн эелдэг гярхай, нарийн нягт, халуун дотно зөвлөгөө заавраар дамжуулан өвчтний онцлогийг нарийн тодорхойлж түүнд тохирсон тусгай эмчилгээг үзүүлж байгаа билээ. Онлайн, оплайнаар дамжуулан та бүхний хувийн амьдралын нууцыг хамгаалж ,таны итгэл найдварыг хүлээсэн, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжтай байдлыг нэн тэргүүнд тавьж үйл ажиллагаа явуулдаг нээлттэй төвийг удирдан ажиллуулж байна.
Дуу чимээ багатай, ая тохитой эмчилгээний хүлээлгийн тэнхим
Байгалийн өнгө төрхтэй хослуулан тохижуулсан өрөө тасалгааны цэцэрлэгжүүлэлт болон тэдгээрийн өнгө үзэмжээр дамжуулан халуун дулаахан, амар тайван уур амьсгалыг бүрэлдүүлсэн хүлээлгийн өрөө тэнхимийг бэлдэж үйлчлүүлэгчдийн тав тухыг хангаж чадсан байгууллага байхын төлөө хичээн ажиллаж байна.
Хамгийн орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үр хөврөл явуулах зориулалтын лаборатори
Өндгөн эс гаргаж авах мэс ажилбарын өрөө болон үр хөврөл явуулах, өсгөх лабораторийг хамгийн орчин үеийн тусгай төхөөрөмжийг ашиглан өчүүхэн жижигхэн тоосонцор ч нэвтрэх боломжгүй цэвэрхэн өрөө болгон тохижуулж тусгай зориулалтын холимог хий ашигладаг хамгийн орчин үеийн үр хөврөл явуулах зориулалттай инкубатороор тоноглосон бөгөөд ингэснээрээ эмчлүүлэгчдийн жирэмслэх магадлалыг улам илүү өндөрсгөж байгаа билээ
  • Services Availability
    Үр шилжүүлэн суулгалт
    Суперовуляци буюу өндгөвчийг сэдээх эмчилгээ
    Зохиомол үр суулгалт
    Микроманипуляци буюу IVF-ын нэмэлт микро ажилбарууд: ICSI,
    AH,Ооцит идэвхжүүлэх, Эмбрионы гэмтлийг арилгах
    эмбрион, эм,эр эсийг хөлдөөн хадгалах
    Бластоцист шилжүүлэн суулгах
    Эрэгтэйн шалтгаантай үргүйдэл: PICSI/TESE
    Өндгөн эсийн донор хөтөлбөр
    Тээгч эх хөтөлбөр
    Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал: Лапароскопи/Гистероскопи
    Төрөх, амаржих
    Үргүйдлийн эмчилгээ
    Эмэгтэйчүүдийн дурангийн инвазив хагалгаа