Үр шилжүүлэн суулгах ажилбар (IVF)
Та IVF хийлгэх шаардлагатай юу?
Үргүйдэл гэж юу вэ?
Хосууд 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байх(35-с дээш насны эмэгтэйн тохиолдолд 6 сар)-ыг үргүйдэл гэнэ.
Үргүйдлийн шалтгаан:
Хэрэв нөхөн үржихүйн дараах процессуудын аль нэгэнд асуудал үүссэн тохиолдолд үргүйдэл болох шалтгаан болдог. Үүнд:
Үргүйдэл ихсэх болсон шалтгаан?
Үргүйдэлд хүргэж буй хүчин зүйлст нас, таргалалт, хүрээлэн буй орчин,хоолны дэглэм, амьдралын хэв маяг,эрүүл мэндийн хүчин зүйлс, бусад хүчин зүйлс гэх мэт олон зүйл нөлөөлдөг. Зарим тохиолдолд шалтгааныг нь тодорхойлох боломжгүй үргүйдэл ч байдаг.
Хэзээ эмнэлэгт хандах ёстой вэ?
Хосууд гэрлэсний дараа хэвийн бэлгийн амьдралд ороод жил гарам болж байгаа боловч жирэмслэхгүй байгаа бол эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэхийг шаарддаг. Харин эмэгтэйн нас 35-аас дээш гарсан хосуудын хувьд жирэмслэх оролдлого хийгээд 6 сар болсон ч жирэмслэхгүй байгаа бол эмнэлэгт хандаж үзүүлэх шаардлагатай гэж үздэг. Мөн түүнээс гадна эндометриозтой гэж эргэлзэх юмуу сарын тэмдэг ирэхгүй байх тохиолдолд ч эмнэлэгт ирэх нь зүйтэй.
Яагаад МизМэди гэж?
МизМэди эмнэлэг нь эмэгтэйчүүд, үргүйдлийн чиглэлээр дотооддоо нэр хүндтэй, өвчтнүүдийн дунд итгэл хүлээсэн эмнэлэг болж чадталаа хөгжиж ирсэн төдийгүй сүүлийн үед ОХУ, Зүүн Өмнөд Азийн Орнууд, Монгол, Америк зэрэг гадаадын олон улс орнуудаас өвчтнүүд үргүйдлийн эмчилгээ хийлгэхээр Миз Меди Эмнэлгийг зорин ирж байна. Учир нь МизМэди эмнэлэг нь үргүйдлийн эмчилгээг олон жил дагнан эмчилж IVF буюу нөхөн үржихүйн туслах технологийн шинэ дэвшилтэт арга технологийг хослуулан эзэмшсэн ажлын арвин туршлага бүхий үргүйдлийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн багийг бүрэлдүүлэн ажиллаж ирсэн эмэгтэйчүүд ба үргүйдлийн чиглэлийн нарийн мэргэжлийн эмнэлэг юм.