Үр шилжүүлэн суулгах ажилбар (IVF)
Юу бэлдэж ирэх ёстой вэ?
Хэрэв та манай эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэхээр шийдсэн бол,
юуны өмнө та эмч дээр цаг авахын өмнө доорх шаардлагатай
материалуудыг mizlove@mizmedi.com хаягаар бидэнд мэйлээр
явуулна уу. Үүнд:
Өөрийн болон нөхрийн гадаад паспортын хуулбар
Өвчтний бүртгэлийн анкетийг бөглөж явуулах(эм/эр)
Сүүлийн 3-6сарын дотор өгсөн шинжилгээний хариунууд болон өвчтний түүхийн хуулбарыг явуулах. Үүнд :
  • Үндсэн даавар/гормон/-ын шинжилгээ (FSH, LH, Estradiol, Prolactin, TSH, AMH)
  • Үрийн шингэний шинжилгээ(Sperm analysis)
  • Хосуудын STD(бэлгийн замын халдварт өвчнүүд)-ийн шинжилгээний хариу
  • Өмнө нь IVF хийлгэж байсан бол түүнтэй холбогдох эмчилгээний материалууд
  • Сүүлд хийлгэсэн умайн гуурсан хоолойн тодосгогчтой зураг авалтын хариу болон умайн дурангийн хагалгаа ,шинжилгээ хийлгэж байсан бол түүний хариуг явуулах
  • Эхо шинжилгээний хариунууд
  • IVF давтан амжилтгүй болсон тохиолдолд түүнтэй холбогдуулан хийсэн зарим тусгай шинжилгээний хариунууд
Та өөрийн эрүүл мэндийн мэдээллээ бидэнд мэйлээр явуулахаасаа санаа зовж байна уу? Бүү санаа зовогтун.
Хэрвээ та хүсвэл, бүх материалуудаа эмнэлэг дээр өөрийн биеэр ирэхдээ авчирсан ч болно. Таны эрүүл мэндийн мэдээлэл буюу өвчний түүх нь таныг эмч нартай уулзаж ярилцан зөвлөгөө авах болон цаашдын таны эмчилгээнд суурь материал болж өгдөг.