IVF ба үргүйдлийн эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологиуд
COH: Суперовуляци
(өндгөвчийг сэдээн өндгөн эсийг олноор боловсруулах)
Суперовуляци гэж юу вэ?
Эмэгтэйн хэвийн сарын тэмдгийн мєчлєгийн vед нэг л єндгєн эс боловсордог. Нэг єндгєн эс нь гадна орчинд vр тогтооход хангалтгvй байдаг. Ийм учраас дааврын эмчилгээ хийж байж олон тооны єндгєн эс боловсруулах зайлшгvй шаардлага гардаг. Олон єндгєн эс боловсруулж, тvvнийгээ эмэгтэйн биеэс гарган авч гадна орчинд эр бэлгийн эстэй нийлvvлж vр тогтоодог.

Хатгалт хийж авч байгаа єндгєн эс болгон vр тогтох чадвартай байдаггvй, мєн vр тогтсон єндгєн эс болгон умайд бэхлэгдэн цааш хєгжих чадвартай байдаггvй. Иймээс vр тогтсон єндгєн эсvvдийг шилж сонгож, умайнд найдвартай бэхлэгдэж цааш хєгжихийг нь авч суулгана. Тийм ч учраас аль болох олон єндгєн эс боловсруулахыг хичээдэг. Гэхдээ хvн бvрт нэг тєрлийн дааврын бэлдмэл, эмийн бодис, нэг тєрлийн схем эмчилгээ хийдэггvй. Тухайн эмэгтэйн нас, бие махбодийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгvй байдаг.
Энэ аргыг яаж хэрэгжүүлдэг вэ?
Өндгөвчинд өндгөн эс боловсрох үйл явцыг гонадотропин ялгаруулагч гормоны аналог эсвэл агонист(урт хуцаат)болон  антогонист(богино хугацаат)-уудыг тарих, уулгах замаар хийдэг.
  • Урт хугацаат арга(протокол)
    Гонадотропин ялгаруулагч дааврын аногистыг тарих
    Өндгөвчний фолликулуудыг  адил хугацаанд,  зэрэг боловсруулахын тулд ГТЯД-ын агонистын \Lucrin эсвэл Buserelin\эмчилгээг өдөр бүр хийдэг. Энэ эмчилгээг  ихэвчлэн сарын тэмдгийн мөчлөгийн хоёрдах хагаст эхэлдэг бөгөөд  ойролцоогоо  14-18 хоног үргэлжилдэг. Эмчилгээний үр дүн гарч эхэлмэгц ГТЯД-ын агонисттай хамт  Гонадотропин тарьж эхэлнэ. Энэ фазын үед ГТЯД-ын агонистыг үргэлжлүүлэн  тарих нь овуляци \өндгөн эс гадагшлах\ болохоос сэргийлдэг.
  • Богино хугацаат \протокол\
    Гонадотропин ялгаруулагч дааврын Антагонистыг тарих
    Сонгомол ГТЯД-ын антагонист \Cetrorelix  болон Ganirelix\ нь бусад даавруудаа дарангуйлдаг. Богино протоколыг сарын тэмдэгтэй зэрэг эхэлнэ. Эмчилгээг Гонадотропинаар эхлэх бөгөөд  4-5 хоногийн дараа ГТЯД-ын антагонистыг өдөр бүр тарьдаг. Үүний дараа хамтад нь үр дүн гартал өдөр бүр хэрэглэнэ. Өндгөвчин дэх  фолликулын өсөлтийг дэмжихийн тулд  Гонадотропиныг \Gonal F, Puregon, Menopur\ өдөр бүр өгзгөнд эсвэл хэвлийн доод хэсэгт тарина. Энэ үед  бэлгийн харьцааг тэвчих хэрэгтэй.

    Гонадотропин тарьснаас  хойш хэд хоногийн дараа,  өндгөвчин дэх фолликулын боловсролт, хэмжээ, тоо ширхэгийг тодорхойлохын тулд эхо шинжилгээ хийнэ.  Хэрэв шинжилгээгээр фолликулууд \цэврүүнүүд\  тохирох хэмжээндээ хүрээгүй бол хэмжээнд нь хүргэхийн тулд нэмэлт тарилга хийнэ. Ийм үед  ерөнхийдөө 8-12 хоногийн  эмчилгээ \тарилга\ хэрэгтэй болдог.  Заримдаа цусан дах дааврын түвшинг тодорхойлох цусны шинжилгээ хийнэ. Фолликулууд тохирох хэмжээндээ хүрвэл ГТЯД-ын аналогийг зогсоож  \Хүний \Хорионы Гонадотропиныг тарьж эхэлнэ.  Энэ даавар нь Өндгөн эс  цуглуулж авахын өмнөх эцсийн боловсруулалтын шатанд ашигладдаг.  Хорионы Гонадотропиныг  тарьснаас хойш 35-36 цагийн дараа өндгөн эсийг цуглуулж авна.