IVF ба үргүйдлийн эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологиуд
IUI гэж юу вэ?
IUI буюу зохиомол үр суулгалт нь умайд эр эсийг зориудаар цацах ажилбар бөгөөд өндгөн эс боловсрох үеэр бэлтгэгдсэн эр эсийг умайн дотор очих гуурсаар дамжуулан тарих аргаар эхийн биед өөрөөрөө үр хөврөл явагдаж жирэмсэн болоход тусалдаг ажилбар юм.

Уг аргыг байгалийн жамаар эм эс боловсрох мөчлөг болон өндгөн эс сэдээх аргын аль алинтай нь хослуулан хийж болдог.
Энэ ажилбарыг яаж хийдэг вэ?
Энэ ажилбарыг амбулторийн үзлэгийн өрөөнд гүйцэтгэх ба умайн хүзүүгээр дамжуулан зохиомлоор үр суулгах зориулалтын нарийхан катетерийг умайн хөндийд оруулж түүгээр дамжуулан лабораторит бэлтгэгдсэн эр эсийг умайд суулгах ба мэс ажилбарын дараа 5~10минут орчим хэвтэж амарсны дараа явж болох бөгөөд эргээд хэвийн амьдралын хэв маягт орж болдог. Доошоо юм гарах ч юмуу бэлгийн хавьталд орох зэрэг нь мэс ажилбарын үр дүнд ямар нэг нөлөө өгөхгүй. Мэс ажилбарын дараа 2дахь долоо хоногт жирэмсэн эсэхийг шалгах ба сарын тэмдэг түрүүлж ирсэн ч жирэмсэн эсэхийг шалгах нь чухал юм.
Энэ ажилбарыг хэзээ, хэнд хийх вэ?
Энэ ажилбар нь энгийн хялбар, хямд төсөр ажилбар боловч зөвхөн доорх төрлийн шалтгаантай хүмүүст хийгдэх боломжтой. Үүнд:
  • Шалтгаан тодорхой бус үргүйдэл
  • Эр эсийн тоо цөөхөн байх
  • Умайн хүзүүний үрэвсэлтэй хүн
  • Хосууд биеийн дархлалын өөрчлөлттэй байх
  • Эр эсийн хөдөлгөөн муу байх
  • Хөнгөн шатны эндометриозтой хүн зэрэг шалтгааны үед хийх боломжтой арга юм. Гэвч энэ ажилбар нь амжилттай жирэмслэх магадлалын хувь тийм ч өндөр биш ажилбар тул үүний сул талыг нөхөх ажилбар болох IVF ажилбар хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа билээ.