IVF ба үргүйдлийн эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологиуд
Гадна орчинд үр тогтоон умайд шилжүүлэн суулгах
ажилбар(үр шилжүүлэн суулгалт)
IVF гэж юу вэ?
IVF ажилбар гэдэг нь эмэгтэйн өндгөвчнөөс гүйцэд боловсорсон өндгөн эсийг гарган авч тусгай гарган авсан эр эстэй нэгтгэн тусгай зориулалтын хуруу шилэнд лабораторийн нөхцөлд  суулган 3-5 хоног үрслүүлэн өсгөн бойжуулсны дараа тогтсон үр хөврөлийг эхийн умайд суулгаж жирэмслүүлдэг арга юм.
Энэ ажилбар ямар дараалалаар хийгддэг вэ?
  • Өндгөвчнөөс өндгөн эсийн боловсролтыг сэдээх ба өндгөн эсийн боловсрох явцыг эхогоор хянах
    Эмэгтэйн бие организмд тусгай зориулалтын дааврын эм бэлдмэлийг тарьж өндгөвчнөөс олон тооны фолликулыг үүсгэнэ. Өндвөгчин дэх  фолликулын өсөлтийг дэмжихийн тулд  Гонадотропиныг \Gonal F, Menopur гэх мэт\ өдөр бүр хэвлийн хэсэгт тарина. Гонадотропин тарьснаас  хойш хэд хоногийн дараа,  өндгөвчин дэх фолликулын боловсролт, хэмжээ, тоо ширхэгийг тодорхойлохын тулд эхо шинжилгээ хийнэ.  Хэрэв шинжилгээгээр фолликулууд \цэврүүнүүд\  тохирох хэмжээндээ хүрээгүй бол хэмжээнд нь хүргэхийн тулд нэмэлт тарилга хийнэ. Ийм үед  ерөнхийдөө 8-12 хоногийн  эмчилгээ \тарилга\ хэрэгтэй болдог.  Заримдаа цусан дах дааврын түвшинг тодорхойлох цусны шинжилгээ хийнэ.
  • Өндгөн эс болон эр бэлгийн эсийг гаргаж авах
    Өндгөвчийг сэдээх үйл явцын дараа өндгөвчийиг хэт өдөөх HCG тариаг тарьж 36 цаг болсны дараа өндгөн эсийг гарган авах ажилбарыг хийнэ.Ингэхдээ унтуулж мэдээ алдуулсаны дараа нарийхан утсан эхог ашиглан өндгөн эсийг гарган авна. Мэдээ алдуулалттай учраас өндгөн эс гарган авах ажиллагааны явцад өвдөлт байхгүй бөгөөд 20минут орчим ажиллагаа дууссаны дараа 1 цаг орчим сэргээх өрөөнд хэвтэж амарч байгаад гэртээ харьж болно. Өндгөн эсийг гаргаж авсан өдрөөс эхлэн саванд үр сайн тогтоход туслахуйц үйлчилгээтэй дааврын тариа хийж эхлэнэ. Өндгөн эс гаргаж авсан өдөр эр бэлгийн эсийг мөн (тусгай өрөөнд) гаргаж авна.
  • Гадны орчин(Хуруу шилэн)-д үр хөврөл явуулах ба өсгөх
    Гарган авсан өндгөн эсийн боловсролтын байдлаас хамаараад хуруу шилэнд нилээд хэдэн цагийн турш өсгөж томруулсаны дараагаар эмх цэгцтэй болсон эр эстэй нэгтгэн урвалд оруулна. Эр бэлгийн эсийн үр хөврөл явуулах чадвар нь хэвийн бус тохиолдолд эр эсийг өндгөн эсийн цитоплазмын дотор тусгай технологийн дагуу тарьж хийх арга(ICSI)-ыг ашиглан үр хөврөл явуулна. 
  • Үр хөврөл тогтсон эс буюу эмбрионыг умайд шилжүүлэн суулгах
    Үрийг тусгай зориулалтынзөөлөн нарийн гуурсан хоолойн дээр тавьж савны хананд байрлуулна.Ихэвчлэн өндгөн эс гарган авснаас 3 юмуу 5 хоногийн дараа тогтоосон үр хөврөлийг шилжүүлэн суулгах ажиллагааг гүйцэтгэнэ.Үр шилжүүлэн суулгасны дараа 1 цагийн турш хэвтэж амарч байгаад гэртээ харьж болдог. Гэртээ харьснаас хойш хэвийн амьдралдаа үргэлжлүүлэн орж болно. Хүсвэл үр суулгалтын дараа 1 хоног эмнэлэгт хэвтэж болно.