IVF ба үргүйдлийн эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологиуд
Микроманипуляци буюу үр шилжүүлэн суулгалтын
туслах микро ажилбарууд : ICSI, AH, Oocyte Activation,
Fragment Removal
Икси гэж юу вэ?
ICSI тусгай ажилбар нь эмэгтэйн өндгөвчнөөс эм эс гарган авсны дараагаар, түүн дотор хамгийн эрүүл цорын ганц эр эсийг сонгон авч микро мэс ажилбарын тусламжтайгаар өндгөн эсийн дотор эр эсийг шууд оруулан бүрэлдүүлдэг. Өөрөөр хэлвэл үр хөврөл өөрөөрөө явагдах боломжгүй тохиолдолд микроскоп ашиглан өндгөн эсийн цитоплазмын  дотор  эр бэлгийн эсийг шууд тарьж оруулан үр хөврөл явуулж, өсгөх арга юм. Энэ маягийн микро мэс ажилбарыг хийсэн ч хэлбэрт өөрчлөлт болон гажиг үүсэхгүй бөгөөд өөрөөрөө жирэмслэн төрүүлсэн хүүхдийн адилаар эрүүл хүүхэд төрдөг.
Энэ ажилбар ямар дараалалаар хийгддэг вэ?
Икси ажилбар нь дараах шатлалтайгаар хийгдэнэ:
  • IVF-д зориулагдсан өсөлт нь гүйцсэн өндгөн эсийг тусгай пипетэд байрлуулна.
  • Цорын ганц эр эсийг сонгож авахын тулд маш нарийхан тариур зүүг бэлдэнэ.
  • Тусгай микроскоп ашиглан сонгож авсан эр эсийг өндгөн эсийн цитоплазмд тариж
    оруулна.
  • Үр хөврөл хэвийн явагдаж буй эсэхийг дараа өдөр нь шалгана.
Ямар үед энэ ажилбарыг хийх вэ?
Энэ аргыг дийлэнх тохиолдолд эрэгтэй үргүйдлийн шалтгаантай үед хийх ба мөн эрэгтэй эмэгтэй хавсарсан үргүйдлийн шалтгаантай, спермийн шинжилгээгээр эр эсийн тоо, хөдөлгөөн зэрэг үзүүлэлтүүд муу гарсан, эсвэл шалтгаан тодорхойгүй үргүйдэл зэрэг тохиолдолд зайлшгүй хийнэ. Эрэгтэй үгргүйдлийн дараах шалтгаантай тохиолдолд хийгдэнэ. Үүнд:
  • Үрийн шингэний шинжилгээгээр эр эсийн үзүүлэлтүүд муу гарсан, эр эсийн тоо цөөн, хөдөлгөөн муу, морфологийн өөрчлөлттэй гарсан, эр эсийн эсрэг биет үүссэн зэрэг шалтгаантай тохиолдолд
  • Үрийн сувгийн бөглөрөл юмуу бусад зарим шалтгааны улмаас азоосперм оноштой гарсан өвчтнүүдэд мэс заслын аргаар эр эс гарган авсан тохиолдолд
  • Үр шилжүүлэн суулгалт давтан амжилтгүй болсон тохиолдолд
  • Шалтгаан тодорхойгүй үргүйдэл(хосууд үргүйдлийн шинжилгээ, оношлогоо бүгдийг хийлгэсэн ч үргүйдлийн шалтгааныг тогтоох боломжгүй тохиолдол)
  • Бусад шалтгаантай тохиолдолд