IVF ба үргүйдлийн эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологиуд
Эмбрион болон эр, эм бэлгийн эсийг хөлдөөн
хадгалуулах
Энэ юу гэсэн үг вэ?
Энэ нь илүү гарсан эмбрион буюу эм,эр эсийг эсвэл үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеэр эмбрионыг шууд шилжүүлэн суулгах боломжгүй тохиолдол гарах үед эсийг лабораторийн нөхцөлд тусгай зориулалтын төхөөрөмжинд хөлдөөн хадгалах боломжтой бөгөөд дараа хүссэн үедээ ашиглах боломжтой юм. Хөлдөөсөн эмбрион суулгаснаар жирэмслэхэд ямар нэг сөрөг нөлөө байдаггүй бөгөөд энэхүү ажилбарын тусламжтайгаар хорвоод мэндэлсэн хүүхэд нь ердийн хүүхдийн адил эрүүл чийрэг төрдөг.
Яаж хийдэг вэ?
Хадгалсан үр хөврөлийг гэсгээн дахин сэргээн хэрэглэх тохиолдолд бага дозын эм хэрэглэх эсвэл огт эм тариа хэрэглэхгүйгээр эмэгтэйн мөчлөгийг тооцоолон тохиромжтой үед эхийн умайд үр хөврөлийг суулгах болно. Ингэснээрээ нэг удаагийн үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр дараа дахин бүх процесст эхнээс нь хамрагдахгүйгээр 2-3 удаа жирэмслэх боломжтой гэсэн үг юм.
Хэзээ хийх вэ?
Эмбрион, ооцит, эр эсийг зөвхөн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үед илүү гарсныг нь хадгалуулахаас гадна одоогоор жирэмслэх зорилгогүй байгаа ч хожим хойно хүссэн үедээ жирэмслэх зорилгоор урьдчилан хадгалуулж ч болдог.

Хөлдөөн хадгалуулах хугацааг нь дахин сонгуулах боломжтой байдаг.