IVF ба үргүйдлийн эмчилгээний орчин үеийн дэвшилтэт арга технологиуд
Бластоцист шилжүүлэн суулгах
Энэ юу гэсэн үг вэ?
Бластоцист гэдэг нь эм эр эс нийлж үр тогтсноос хойш 5-6 хоногийн турш өсч бойжсон эмбрионыг хэлнэ. Байгалиасаа жирэмслэн үр тогтсон үр хөврөл бүрэлдэн бий болсоноос хойш 5-6 хоногийн дараагаар эхийн умайд үр хөврөл орж ирдэг. Харин уламжлалт IVF ажилбарын үед үр хөврөлийг 2-3 хоногийн дараагаар эхийн умайд суулгадаг. Учир нь өнгөрсөн хугацаанд үр хөврөлийг умайн гадна орчинд 2-3 аас дээш хоногоор өсгөн үржүүлэх боломжгүй байсан. Гэвч сүүлийн үеийн анагаах ухааны хөгжил дэвшил нээлтийн тусламжтайгаар лабораторийн нөхцөлд үр хөврөлийг бластоцист болтол нь буюу 5хоногийн турш хуруу шилэнд өсгөн үржүүлэх боломжтой болсон. Тэгэхээр зөвхөн эрүүл эс л бластоцист шатанд хүртлээ өсч хөгжиж чаддаг бөгөөд бластоцистыг эхийн умайд шилжүүлэн суулгаснаар үр хөврөл умайн хананд амжилттай бэхлэгдэж цаашид жирэмслэх магадлал өндөр байдаг аж.
Үүнийг яаж хийдэг вэ?
Бластоцист шилжүүлэн суулгах процесс нь энгийн үр хөврөл шилжүүлэн суулгах процесстэй ижил явагдана.
Харин зөвхөн эхийн умайн хананд аль илүү сайн бэхлэгдэх вэ гэдэг тал дээр ялгаатай.
Энгийн үр хөврөл шилжүүлэн суулгахаас ялгаатай тал нь умайн гадна орчинд 5-6 хоногийн турш өсгөдөг гэсэн үг юм.
Хэзээ хэнд хийх вэ?
Бластоцист шилжүүлэн суулгах ажилбар нь өвчтөн бүрт тохиромжтой гэсэн үг биш юм.
Өмнөх үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеэр сайн чанарын эмбрион гарч байгаа нь нотлогдсон хүмүүс юмуу эмбрионы чанараас шалтгаалж хийгддэг.