Эрэгтэй үргүйдэл
Эрэгтэй үргүйдэл гэж юу вэ?
Сүүлийн үед агаарын бохирдол, амьдарлын буруу хэв зуршил, орчны сөрөг нөлөө, стресс зэрэг хүрээлэн буй орчны нөлөөллөөс шалтгаалан эр эсийн тоо цөөрөх хандлагатай байгаа бөгөөд энэхүү үзүүлэлт нь эрэгтэй үргүйдлийн тоо өсч байгааг илэрхийлж байна.

Гэсэн хэдий ч сүүлийн үед өндгөн эсийн цитоплазмын дотор эр эсийг шууд тарих ажилбар зэрэг нөхөн үржихүйн туслах мэс ажилбарын тусламжтайгаар үрийн шингэн болон төмсгөнд нэг ширхэг эр эс олдож гарсан ч үр тогтоох боломжтой болсон бөгөөд эрэгтэй үргүйдлийн ихэнх хэсгийг шийдвэрлэх боломжтой болсон.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Солонгос улсад гэрлэсэн 10хос тутмын 1 нь үргүйдэлтэй гэр бүл гэж гарсан байна. Үргүйдэл гэхээр эмэгтэйгээс шалтгаантай хэмээн ойлгож, эмэгтэй хүнд бүх бурууг тохдог байсан үе саяхан. Гэвч яг үнэндээ судалгаагаар үргүйдлийн 33 % нь эрэгтэйн шалтгаантай үргүйдэл, 20 % нь эрэгтэй эмэгтэй хоёулаа ямар нэг асуудалтай байх ба, эрэгтэйн шалтгаантай үргүйдэл 50%- аас дээш хувийг эзэлж байгаа нь нийт гэрлэсэн эрэгтэйчүүдийн 5~10 % хувьтай тэнцэж байна.