Эрэгтэй үргүйдэл
Эрэгтэй үргүйдлийг оношлох шинжилгээ
Үргүйдлийн оношлогоог хийхэд нэлээд олон төрлийн шинжилгээ шаардлагатай бөгөөд өвчтний түүх,эмчийн үзлэг мөн маш чухал үүрэгтэй байдаг. Хамгийн энгийн шинжилгээ болох үрийн шингэний шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлтгүй гарах тохиолдолд ихэнхдээ хэвийн гээд орхичихдог тал байдаг. Гэвч дан ганц үрийн шингэний шинжилгээгээр үргүйдлийн бүрэн гүйцэд оношлогоог хийх боломжгүй юм. Бодит судалгаанаас үзэхэд үрийн шингэний шинжилгээний хариу хэвийн гарсан үргүйдлийн өвчтний 1/3 нь эр эсийн үүрэг, ДНХ-гийн хувьд хэвийн бус болохыг харуулсан судалгааны дүгнэлтүүд байдаг.

МизМэди эмнэлэг нь эрэгтэй үргүйдлийг системчилсэн байдлаар чанарын өндөр түвшинд үнэн зөв оношилж эмчлэхийг төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Манай эмнэлэг эрэгтэй үргүйдлийн оношлогооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн бөгөөд сүүлийн үеийн арга технологийн дагуу дараах шинжилгээнүүдийг хийж байна.
Эрэгтэй үргүйдлийг оношлох шинжилгээ
  • Үргүйдлийн нарийн мэргэжилтэн, эрэгтэйчүүдийн эмчилгээний чиглэлээр олон жил ажилласан ажлын арвин туршлагатай мэргэжлийн их эмчийн үнэн зөв оношлогоо
  • Компьютроор үрийн шингэнийг задлан шинжлэгч аппаратыг ашиглан хийдэг үрийн шингэний нарийвчилсан шинжилгээ
  • Гормоны шинжилгээ болон эр эсийн эсрэг биет байгаа эсэхийг тогтоох шинжилгээ
  • Хромсом, үргүйдэлд холбогдох генийн шинжилгээ
  • Хушганы Эхог ашиглан төмсөгний венийн судас бүдүүрч мушгирсан эсэх, венийи судасны бүдүүрэл зэргийг шалгах
  • Шулуун гэдэсний эхог ашиглан даавар ялгаруулагч болон үрийн шингэн дамжих сувгийн шинжилгээ хийх
  • Төмсөгнөөс биопсийн шинжилгээ авах
  • Эр эсийн доторх DNA-ийн шинжилгээ.
  • Sperm DNA fragmentation via comet and halo sperm assay
  • Эр эсийн DNA Fragmentation (сүүлт сорьц ):
    Сүүлт сорьц нь хэвийн эр эсийн ДНХ-гийн хөдөлгөөнгүй бүтцийг судлан гэмтэлтэй эсийг илрүүлэх арга юм. Хэвийн эр эсийн ДНХ нь хөдөлгөөнгүй байдаг бөгөөд энэхүү шинжилгээнээс сүүлтэй мэт харагдаж байгаа нь хөдөлж байгааг илгтэх тул ДНХ-ийн гэмтэлтэй эс юм. Дээрх тестэд үзүүлснээр 30 хувиас дээш нь гэмтэлтэй байх тохиолдолд хэвийн бус гэж үздэг.
Үрийн шингэний шинжилгээ хийлгэхэд анхаарах зүйлс:
Шинжилгээ өгөхөөс өмнөх 2-3 хоногт бэлгийн харьцаанд ороогүй байх
Спирт болон тамхи хэрэглэхгүй байх
Халуун ванн болон саунд орохгүй байх
Хэт ядраагүй, эм тариа хэрэглээгүй байх
Хурц болон архаг өвчний сэдрэлтгүй халуураагүй байх
Хувийн ариун цэвэр сахисан байна