Эрэгтэй үргүйдэл
Эрэгтэй үргүйдлийн эмчилгээ
Олигозоосперми ба астенозооспермийн тохиолдол
Үрийн шингэний шинжилгээгээр эр эсийн тоо, хөдөлгөөн, хэлбэр нь өөрчлөлттэй гарсан үед.
  • Varicocele
  • Үрийн шингэний шинжилгээ хэвийн бус гарсан үед үзлэг болон хуухнаг (хушга)-н эхо шинжилгээгээр төмсөгний венийн судас бүдүүрч мушгирсан эсэх нь тогтоогдвол венийи судасны бүдүүрлийг арилгах мэс засал хийгдэнэ(ихэвчлэн зүүн талд). Энэ үед эхнэрийн үргүйдлийн асуудалтай эсэх болон насыг харгалзан үзэж зохиомлоор үр суулгах эсвэл гадны орчинд үр шилжүүлэн суулгах эсэхээ шийднэ. Мэс заслын дараах үрийн шингэний шинжилгээний сайжралт нь 70% ба 1 жилийн дотор жирэмслэх магадлал нь 40-50%-тай болдог.
Дааврын өөрчлөлт
  • Өнчин тархины дааврын гажиг/Калманы гажиг/:
    Дааврын эмчилгээний аргаас хамгийн үр дүнтэй аргын нэг бол эр эсийг бүрэлдэхэд оролцдог өнчин тархины гормоныг орлох үйлчилгээтэй тариаг долоо хоногт гурван удаа тарих ба энэ нь хүнд хэлбэрийн олигозоосперми болон азоосперми оноштой хүнд ч үр нөлөө үзүүлдэг.
  • Эр, эм бэлгийн гормоны тэнцвэр алдагдах:
    Хэвийн үед, эр бэлгийн даавар нь эм бэлгийн даавартай харьцуулахад 15 дахин их байдаг бол 10 дахин бага гарсан тохиолдолд гормоны тэнцвэргүй байдлаас үүдэлтэй эрэгтэй үргүйдэл гэж үздэг. Энэ үед Arimidex гэх эм бэлгийн дааврын хэвийн хэмжээг зохицуулах үйлчилгээтэй тариаг хэрэглэвэл үр дүнгээ өгдөг.
  • Шалтгаан нь тодорхойгүй эр бэлгийн дааврын хэмжээ буурах:
    Энэ үед Clomiphene болон HCG зэрэг гормоны эм, тариаг туршлагын үүднээс хэрэглэх боловч нийт хэрэглэсэн хүмүүсийн 50-аас доош хувьд нь үр дүнгээ өгдөг.
Азооспермийн тохиолдол
  • Мэс заслын аргаар эмчлэх боломжтой тохиолдол
  • Битүүрэлтэй Азооспермийн үед мэс заслын аргаар эмчлэх боломжтой ба энэ нь үрийн шингэнээс эр эс гарах боломжтой болгож өгнө. Үрийн шингэн дамжих суваг битүүрсэн үед сувгийн бөглөөг гаргах мэс засал, төмсөгний дайврын орчимд бөглөрсөн бол үрийн шингэн дамжих сувгийн болон төмсөгний дайврын бөглөөг гаргах мэс засал хийгдэх ба энэ нь мэс заслын тусгай микроскопыг ашиглан хийдэг нарийн мэс ажилбар юм. Эр бэлгийн эс үрийн шингэнээс амжилттай гарах тохиолдол нь үрийн шингэн дамжих сувагт хийсэн мэс заслаар 90%, төмсөгний дайврын бөглөөг гаргах мэс засал нь 50% орчим нь амжилттай болдог. Үрийн суваг орчимд бөглөрсөн бол шээсний сувгийн зориулалтын дуранг ашиглан үрийн сувгийн эхлэлд зүсэлт хийж эмчилнэ.
  • Мэс заслын аргаар эмчлэх боломжгүй тохиолдол
  • Битүүрэлтэй Азооспермийн үед үрийн шингэн дамжих суваг төрөлхийн байхгүй тохиолдолд, олон газар бөглөрсөн юмуу төмсөгний дайврын амсараас эхлээд бөглөрсөн тохиолдолд мэс заслын аргаар эмчлэгдэх боломжгүй юм. Ийм үед төмсөгний дайвар эрхтэнгээс эсвэл төмсөгнөөс эр эс гарган авч, гарган авсан эр эсийг өндгөн эсийн дотор шууд тарьж хийх аргыг ашиглан үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийнэ. Нэг удаагийн үр  шилжүүлэн суулгах ажилбараар амжилттай жирэмслэх магадлал 40% ба түүнээс дээш хувьтай байдаг. Үүнээс үлдсэн эр бэлгийн эс юмуу төмсөгнөөс авсан дээжийг хөлдөөн хадгалж болох ба дараагийн үр шилжүүлэн суулгалтанд үүнийг ашиглаж болох тул дахин шинжилгээ эмчилгээ хийх шаардлагагүй давуу талтай.
  • Битүүрэлгүй Азоосперми
  • Төмсөгний үйл ажиллагааны саатлын улмаас ямар нэг бөглөрч битүүрсэн зүйлгүй хэрнээ азоосперми оноштой гарсан хүмүүс өөрөөр хэлбэл битүүрэлгүй азооспермийн оноштой хүнд ямар нэг эмчилгээний арга байхгүй учраас хүүхэд үрчилж авах юмуу донорын эр бэлгийн эсийг ашиглан зохиомлоор үр суулгах аргыг хэрэглэхээс өөр аргагүй байсан үе саяхан билээ. Харин өндгөвчийн дотор эр эсийг шууд тарьж оруулах арга гэх нөхөн үржихүйн эрхтний мэс ажилбар хөгжиж бий болсноор төмсөгнөөс нэг ширхэг ч болов эр эс олдож гарсан тохиолдолд түүгээр жирэмслэх боломжтой болсон юм. Гэвч эр эсийг хайж олох хэрэгтэй болдог ба эр эс олдож гарах магадлал нь оношлогоо хийхийн тулд авдаг биопсийн шинжилгээний хариунаас шалтгаалж өөр өөр гардаг. Эд эсийн шинжилгээнээс маш бага тоотой ч гүйцэт өсөлттэй бие гүйцсэн/сүүлтэй/ эр эс гарсан тохиодол буюу олигозооспермийн оноштой гарсан тохиолдолд 90-ээс дээш хувьд нь эр эс гарган авах боломжтой боловч, эр эс гарсан ч бие гүйцсэн эр эс гарган авч чадаагүй, бие гүйцэх явцдаа өсөлт нь зогссон байх тохиолдолд 40%, эр эс огт гараагүй азооспермийн үед 15%-р багасч олддог.
Жижиг зүсэлт хийж төмсөгнөөс эд эс гарган авах мэс заслын арга
Битүүрэлгүй азооспермийн тохиолдолд мэс заслын микроскопыг ашиглан эр эсийг бий болгодог төмсөгний эд эсээс дээж авах арга. Зурган дээрх микроскопоор цагааран харагдаж байгаа хэсэг нь эр бэлгийн эсийн бүрэлдэж буй хэсэг юм.