Эрэгтэй үргүйдэл
Эрэгтэй үргүйдэл: Эр эсийг шилж сонгох арга(PICSI) /
Төмсөгнөөс эр эс гаргаж авах ажилбар (TESE)
Энэ юу гэсэн үг вэ?
  • PICSI
    Энэ арга нь үндсэндээ ИКСИ ажилбараас нэг их ялгагдахгүй бөгөөд ИМСИ ажилбартай хослуулан хийх боломжтой арга юм. Ердийн үр хөврөл нь нэг сайн чанарын өндгөн эсийн гадаргуун дээр үй олон эр эсүүд наалдан тэдгээрээс хамгийн эрүүл нэг эр эс л өндгөн эсийн тунгалаг бүрхүүл буюу гадаргууг нэвтэлж орон үр хөврөл явагдаж эхэлдэг бол өсөлт нь гүйцээгүй эр эсүүд нь өндгөн эсийн гадаргууг хүрээлж байдаг эсийн тэжээлийн бүрхүүл хальсыг сайн нэвтэлж орж чаддаггүй тул өсөлт нь гүйцсэн өөрөөр хэлвэл бие гүйцсэн эр эсийг сонгож шилэх микро ажилбарыг PICSI гэнэ. Зөвхөн өсөлт нь гүйцсэн хамгийн сайн эр эс л өндгөн эсийн гадаргуун дээр наалддаг гэдгийг дээр дурдсан. Учир нь өндгөн эсийг хүрээлж байдаг эсийн тэжээлийн бүрхүүл болох тунгалаг бүрхүүлийн найрлаган дахь гол элемент нь гиалуроны хүчил(гиалуроновая кислота) бөгөөд түүнд зөвхөн бие гүйцсэн эр эс л наалдаж чаддаг. Өсөлт нь гүйцсэн эр эсэд ямар нэг хромосомын гажиг юмуу генийн өөрчлөлттэй байх тохиолдол харьцангуй цөөхөн байдаг. 
  • TESE:Тестикулярс буюу мэс заслын аргаар эр эсийг гарган авах
    Энэ нь эрэгтэй үргүйдлийн шалтгаантай хүнд хийгдэх ба эрэгтэйн төмсөгнөөс эр эс гаргаж авах ажилбар юм. Эр эс огт гадагшлахгүй бөглөрөл эсвэл ямар нэгэн төрөлхийн гажиг төрсөн тохиолдлоос үүсэлтэй юм. Үрийн шингэний суваг төрөлхийн гэмтэлтэй, үрийн шингэний суваг битүүрэлтэй, үрийн сувгийг сэргээх мэс засал амжилтгүй болсон тохиолдолд хөнгөн мэдээ алдуулан мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гарган авч үр шилжүүлэн суулгалт хийх боломжтой. Энэхүү аргаар авсан эр эс нь IVF ажилбар (хуруу шилний хүүхэд )-ын нэг болох ICSI –ний үед эм эс рүү таригдана. Тестикулярс ажилбараар гаргаж авсан эр эсийг эсвэл аспираци аргуудаар бэлтгэгдэн авсан спермыг банкинд хадгалсны дараагаар дахин үр шилжүүлэн суулгах ажилбар (IVF) хийлгэх боломжтой юм.
Үүнийг яаж хийдэг вэ?
  • PICSI
    PICSI(бие гүйцсэн эр эсийг ялгаж сонгох арга) ажилбарыг хийхдээ гиалуроны хүчил түрхэж өнгөлсөн тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан өсөлт нь гүйцсэн эр эсийг ялгаж авах нарийн аргачлалаар хийдэг. Ингэснээрээ зөвхөн хэлбэр болон хөдөлгөөнийг нь харгалзан үзэж сайн эр эсийг сонгон авч өндгөн эсийн цитоплазм дотор тарьж оруулдаг ердийн микро ажилбар болох /ICSI/-ын сул талыг нөхөн ICSI ажилбарыг илүү үр дүнтэй болгож өгөх бие гүйцсэн эр эсийг сонгож цитоплазм дотор тарих арга юм. Энэ аргыг үрийн шингэний шинжилгээний хариу муу гарсан, эрэгтэй үргүйдлийн шалтгаантай тохиолдолд хийнэ.
  • TESE
    Хэсэгчилсэн хөнгөн мэдээгүйжүүлэлт хийн мэс заслын микроскопыг ашиглан эр эсийг бий болгодог төмсөгнөөс эр эс гаргаж авах арга юм.
Ямар тохиолдолд хийгдэх вэ?
IVF ажилбар нь хосуудын үргүйдлийн хавсарсан шалтгаантай, спермийн шинжилгээгээр эр эсийн тоо, хөдөлгөөн зэрэг үзүүлэлтүүд муу гарсан, эр бэлгийн эсрэг биет бий болсон эсвэл шалтгаан тодорхойгүй үргүйдэл зэрэг тохиолдолд  хийгддэг үргүйдлийн эмчилгээний шилдэг арга юм. IVF ажилбарыг икси, тестикулярс гэх мэт орчин үеийн шинэ туслах микро ажилбаруудтай хослуулан хийснээр амжилттай жирэмслэх магадлалыг улам илүү өндөрсгөж байгаа билээ. Ялангуяа эрэгтэйн шалтгаантай үргүйдэлд дээрх микро ажилбаруудыг өргөн хэрэглэдэг.