Өндгөн эсийн донор хөтөлбөр
Энэ юу гэсэн үг вэ?
Өндгөн эсийн донор хөтөлбөр нь үргүйдэлтэй гэр бүлд чухал ач холбогдолтой эмчилгээний хөтөлбөрийн нэг юм. Учир нь өндгөвч байхгүй, өндгөвч нь эрүүл эс боловсруулах боломжгүй буюу өндгөн эсийн боловсролтын асуудалтай буюу мөн ямар наг ген, хромсомын асуудалтай, өндгөн эс нь чанарын шаардлагад нийцэхгүй байгаа эмэгтэйн өөрийнх нь өндгөн эсийг гарган авч үр шилжүүлэн суулгаснаас илүү донорын өндгөн эс авч үр шилжүүлэн суулгасан нь илүү амжилттай жирэмслэх магадлал өндөрсдөг.
Үүнийг яаж хэрэгжүүлдэг вэ?
Уг хөтөлбөрт харьцангуй нас залуу эмэгтэйн өндгөн эсийг авч эмчилгээнд ашиглах боломжтой. Залуу эмэгтэй/донор/-ын өндгөн эсийг дааврын эм тарианы аргаар боловсруулан гаргаж авсны дараа мөн нэг өдөр нөхрийн үрийн шингэнээс эр бэлгийн эсийг гарган авч 2эсийг нэгтгэн үр хөврөл явуулах арга юм.
Хэнд хийх вэ?
Өндгөн эсийн донор хөтөлбөрийг өндгөвч байхгүй, өндгөвч нь эрүүл эс боловсруулах боломжгүй, өндгөн эс боловсролтын сааталтай, өндгөн эсийн чанар маш муу өвчтнүүдэд санал болгодог. Мөн түүнээс гадна доорх шалтгаантай хүмүүст ч шаардлагатай байдаг. Үүнд:
  • Нас дээр гарсантай холбоотой үргүйдэл
  • Генийн ямар нэг өөрчлөлттэй гарсан өндгөн эсийн тохиолдолд
  • Эмэгтэйн өндгөвч нь эрүүл, сарын тэмдгийн мөчлөг нь тогтмол хэрнээ үргүйдлийн эмчилгээтэй холбоотой эм тариа ямар ч үйлчлэл үзүүлэхгүй байх тохиолдолд
  • Урт хугацааны турш удаа дараалан нөхөн үржихүйн туслах технологийн аргаар жирэмслэх оролдлого хийсэн боловч жирэмслдэхгүй байх тохиолдолд
Эр эсийн донор хөтөлбөр
  • Төмсгөнд эр эсийг бүрэлдүүлэгч эс байхгүйгээс болоод өсөлт нь гүйцсэн эр эс гаргаж авах боломжгүй тохиолдолд өнөөг хүртэл хөгжиж ирсэн үргүйдлийн технологиор эмчлэх боломжгүй билээ. Ийм тохиолдолд хосууд эр эсийн донор хөтөлбөрийг ашиглах боломжтой юм. Эр эсийн донор хөтөлбөр гэдэг нь үргүйдлийн өвчтнүүд дунд нөхрийнхөө эр эсээр жирэмслэх боломжгүй гэдэг нь тогтоогдсон тохиолдолд өөр хүний эр эсийг авч үргүйдлийн эмчилгээнд ашиглахыг хэлнэ.
    Энэ нь хосууд харилцан зөвшөөрөлцөсний үндсэн дээр эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хангалттай тайлбарыг сонссоны дараа хийгдэнэ.Хэрэв өвчтөн энэхүү хөтөлбөрт хамрагдах тохиолдолд донорын эс өгч буй тал болон эс авч буй талуудын аль алинаас нь мэс ажилбарын зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд талуудын бичгээр үйлдсэн тэмдэглэгээ болон нууцыг эмнэлгийн зүгээс чандлан хадгалдаг.