Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал
Дурангийн мэс засал гэж юу вэ?
Дурангийн мэс заслаар эмэгтэйчүүдийн хоргүй бүхий л эмгэгүүдийг эмчилж болно. Үүнд хэвлийн архаг өвдөлт, үргүйдэл, наалдац салгах, өндгөвчний хоргүй бүхий л эмгэгүүд, умайн хавдар, үтрээ, давсаг, умай унжих эмгэгүүдийн үед мэс засал хийх гэх мэт олон төрлийн эмчилгээг хийх боломжтой. 
Манай эмнэлэгт нарийн мэргэжлийн чадварлаг эмч нар лапароскопи хагалгаа, гистероскопи хагалгаа хэмээх 2төрлийн дурангийн хагалгааг хослуулан хийж эмэгтэйчүүдийн гаралтай бүхий л өвчнийг оношилж эмчилж байна.
Дурангийн мэс заслыг яаж хийдэг вэ?
  • Лапароскопи хагалгаа
    Хэвлийн хөндийн дурангийн хагалгаа нь ерөнхий мэдээ алдуулалтын дор хэвлийд мэс хүргэхгүйгээр 2-3 жижигхэн нүх гарган хийгддэг. Эдгээр нүхээр дамжуулан хэвлий дотор нүүрс хүчлийн хийг юүлэн дүүргэсэн байдалтайгаар дурангийн аппаратыг ашиглан мэс засал хийгдэнэ. Дараа нь шарх сорви бараг үлдэхгүй бөгөөд мэс заслын дараах өвдөлт болон эмнэлэгт хэвтэх хугацаа бага бие тэнхэрч хэвийн байдалдаа орохдоо түргэн давуу талтай. Эмэгтэйчүүдийн мэс заслын 97-с дээш хувийг хэвлийн хөндийн дурангийн мэс заслаар эмчилж байна. Өөрөөр хэлвэл, умайн хоргүй хавдрууд, өндгөвчний уйланхай, эндометриоз, бага аарцгийн хөндийн наалдац, савны гадуурх жирэмслэлт, умайн эндометрийн полип гэх мэтчилэн маш олон төрлийн эмэгтэйчүүдийн өвчний 98%-ийг хэвлийн хөндийг нээхгүйгээр дурангийн аргаар эмчилж байна.
  • Гистероскопи хагалгаа
    Умайн хөндийн дурангийн хагалгаа нь умайн хөндий дотор шингэн шахаж дурангийн тусламжтайгаар умайн ханыг шалган шаардлагатай тохиолдолд хийгддэг оношлогоо эмчилгээний ажилбар юм. Эмэгтэйн умайн дотор талын давхарга буюу умайн ханыг эндометр гэдэг. Эндометр нь сар болгон эстроген болон прогестерон дааврын нөлөөнөөс хамаарч өөрчлөгдөж байдаг. Эндометрийн эрүүл хэвийн бус байдал нь сарын тэмдгийн тогтвоpгүй цикл болон үргүйдлийн шалтгаан ч болох тохиолдол байдаг. Тиймээс гистероскопи хагалгааны аргаар умайн дотор хананд буй эмгэгийг тайрах, гадны биетийг авах, умайн салстын ургацгыг авах, эд эсийн шинжилгээ авах зэрэг ажилбарыг хийдэг.
    Энэ хагалгааны давуу тал: Хагалгааны дараах өвдөлт багатай, гоо сайхны талаас хэвлийд ямар нэг сорви үлддэггүйгээрээ давуу талтай юм.