IVF давтан амжилтгүй болох тохиолдолд
IVF хийлгэсэн боловч амжилтгүй
болох тохиолдолд яах вэ?
i-Dream клиникийн үргүйдлийн эмчилгээний эмч мэргэжилтнүүдийн баг нь улс орондоо хамгийн их хүндлэл хүлээсэн нэр хүнд бүхий мэргэжилтнүүд юм. Тэрээр эмэгтэйчүүд, үргүйдэл, нөхөн үржихүйн дотоод шүүрлийн эмгэг судлал зэрэг эрүүл мэндийн салбарт гаргасан ололт амжилтаараа ард олны дунд нэр хүнд олоод зогсоогүй тэдний гавъяаг улс эх орноос нь өндрөөр үнэлж олон хүндэт цол шагналыг хүртээсэн билээ.

i-Dream клиникийн эмч мэргэжилтний баг нь үргүйдлийн асуудалтай олон мянган хосуудад эцэг эх болох гэгээн мөрөөдлийг нь биелүүлж тэдний гэр бүлд баяр баяслыг бэлэглэсээр ирсэн юм. Гэвч манай өвчтнүүдийн дунд хаа нэгтээ өөр газар, өөр эмнэлэгт үргүйдлийн эмчилгээ, үр шилжүүлэн суулгалт хийлгээд амжилтгүй болсон хүмүүс ч олон ирдэг.
Тиймээс манай эмч мэргэжилтнүүд тэдний өмнө нь хийлгэж байсан эмчилгээний бүх материал, өвчтний түүхтэй нарийн танилцаж эцсийн дүгнэлт гаргахын өмнө нэмэлт шаардлагатай гэж үзсэн шинжилгээ оношлогоог хийдэг.
Ямар эмчилгээ хийдэг вэ?
i-Dream клиник нь үргүйдлийн хүнд шатны өвчтнүүдэд зориулсан эмчилгээний хөтөлбөртөө шинэ шинэлэг арга технологи, процессуудыг нэвтрүүлэн эмчилгээнд хослуулан ашиглах тал дээр илүүд анхаарч ажилсаар ирсэн. Үүнд:
  • Тусгай зориулалтын эм тарианы эмчилгээ
  • Өндгөн эсийн цитоплазмын дотор эр эс тарих/ ICSI /
  • ICSI хийсний дараа ооцит идэвхжүүлэх
  • Эмбрион буюу үр хөврөлийн хагарал бутралтай хэсгийг арилгах
  • Эр эс шилж сонгож авах
  • Эмбрионы гадна хальсан бүрхүүлийг нимгэлэх буюу цоолох
  • Өндгөн эсийн донор бүхий IVF-хөтөлбөр
  • Тээгч эх бүхий IVF-хөтөлбөр гэх мэт.