I Dream судалгаа, шинжилгээний лаборатори
МизМэди эмнэлгийн судалгаа,
шинжилгээний лабораторийн танилцуулга
МизМэди эмнэлэг нь үргүйдлийн эмчилгээний салбарт тэргүүлэгч эмнэлэгийнхээ хувьд үргүйдлийн эмчилгээ, үйлчилгээний салбарууд дотроос дотооддоо хамгийн анх ISO олон улсын чанарын баталгааг хүртсэн . Олон улсын стандартын шаардлагын дагуу системчилсэн байдлаар өндгөн эс, эр эс, үр хөврөлийг өсгөх, хяналт зохицуулалтыг хийж байна. Мөн орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан байнга судалгаа, шинжилгээ хийж арга технологио сайжруулан хамгийн сүүлийн үеийн үргүйдлийн эмчилгээний аргыг шинээр бий болгон нэвтрүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр байна.
Үр хөврөлийн гэмтэлтэй хэсгийг засах
ажилбар
Манай эмнэлэгт үр шилжүүлэн суулгах үед хэрэв өвчтний эмбрион хагарал гэмтэлтэй байх тохиолдолд эдгээр өвчтнүүдэд зориулан туслах хетчинг(AH) ажилбар болон урт удаан хугацааны туршлагад үндэслэн улам илүү боловсронгуй болж хөгжиж ирсэн хамгийн дээд зэрэглэлийн нарийн микро ажилбар болох эсийн хагарал бутралтай бөмблөгүүдийг шууд соруулан авч гэмтлийг бүрэн арилгах эмбрионы гоо сайхны мэс ажилбарыг хийсний дараа эхийн умайд шилжүүлэн суулгаснаар амжилттай жирэмслэх хувийг улам өндөрсгөх тал дээр илүү хичээн ажиллаж байна. Энэхүү ажилбарыг гүйцэтгэснээр эмбрионы гадаад байдлын зэрэглэлийг 1,2-р зэрэглэлийнх болгон дээшлүүлээд зогсохгүй мэс ажилбарыг хийснээс 24цагийн дараа ч ихэнх эмбрионд дахин эсийн хагарал гажиг үүсэхгүйгээр хэвийн хуваагдлын процесс цаашид явагддаг нь тогтоогдсон. Эмбрионы гоо засал ажилбар нь маш дээд зэрэглэлийн нарийн нягт технологийн чадавхи болон урт хугацааны анхаарал төвлөрүүлэлтийг шаарддаг нарийн төвөгтэй, хэцүү ажилбар учраас гадаадын цөөхөн тооны эмнэлэгт л хэрэгжүүлсэн тухай мэдээлэл байдаг. Дотооддоо өнөөгийн байдлаар зөвхөн манай эмнэлэгт л хийж байгаа билээ.
Үр хөврөлийг хөлдөөн хадгалах шинэ аргыг нэвтрүүлснээр амжилттай жирэмслэлтийн хувь өсч байна.
Үр хөврөлийг шилжүүлэн суулгасны дараа үлдсэн үр хөврөлийг хөлдөөн хадгалахад шилэнцэр байдлаар хувирган хөлдөөн хадгалах аргыг дэлхий даяар өргөн хэрэглэх болсон. МизМэди эмнэлэг нь өөрийн гэсэн тусгай аргаар үр шилжүүлэн суулгалтаас үлдсэн үр хөврөлийг шилэнцэр байдалд хувирган хөлдөөн хадгалдаг. Энэхүү аргаар үр хөврөлийг хөлдөөн хадгалсны дараа гэсгээх үед үр хөврөлийн амьдрах чадвар нь ойролцоогоор 90ээс дээш хувьтай байдаг ба тус гэсгээсэн үр хөврөлийг шилжүүлэн суулгах тохиолдолд амжилттай жирэмслэлтийн хувь нь 40-ээс дээш хувь буюу улам өндөрсөж байгаа билээ. МизМэди эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн хөлдөөн хадгалалтын төхөөрөмж болох Rapid-I төхөөрөмжийг шинээр нэвтрүүлэн шилэнцэр байдалд хувирган хадгалах аргаа илүү боловсронгуй болгож илүү найдвартай, аюулгүй хөлдөөн хадгалалтын системийг бий болгохын тулд судалгаа шинжилгээ хийсээр байна.
Үр хөврөлийг гадны орчинд өсгөн бүрэлдүүлэх хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн ба үр хөврөлд хамгийн тохирмжтой орчныг бий болгосон
Сlean-room тохижилттой инкубатор болон агаар ариутгалын системийг нэвтрүүлэн инкубаторт нян болон тоос орохоос бүрэн тусгаарласан бөгөөд үр хөврөлийг гадны орчинд өсгөн бүрэлдүүлэхэд хамгийн тохиромжтой орчин нөхцлийг бүрдүүлсэн. МизМэди эмнэлэг нь холимог хийг ашиглан тусгай үүрэгтэй инкубаторыг нэвтрүүлэн гадны орчинд үр хөврөлийг өсгөн бүрэлдүүлэх нөхцөлийг шинэчлэхээс гадна дэлхий нийтээр өргөн хэрэглэгдэж байгаа Шведийн Vtrolife компаний G Series үр хөврөлийг өсгөхөд зориулагдсан шингэнийг хэрэглэж байна. Ийнхүү үр хөврөлийг гадны орчин өсгөн бүрэлдүүлэхэд хамгийн тохиромжтой орчин, нөхцлийг бүрдүүлсэн тул амжилттай жирэмслэлтийн хувь өндөр байгаа билээ. Мөн түүнчлэн үр хөврөлийн өсч хөгжиж буй байдлыг инкубаторын дотроос бичил камераар ажиглах боломжтой болсон бөгөөд үр хөврөлийн зэрэглэлийг тогтоон хамгийн дээд зэрэглэлтэйг нь сонгох боломжтой программ бүхий хамгийн сүүлийн үеийн өндөр үнэтэй төхөөрөмж болох Premovision-ийн нэвтрүүлэн ашиглах болсноор амжилттай жирэмслэлтийн хувь илүү өндөрснө гэж найдаж байна.
Лазераар үр хөврөлийн гадна хальсыг нимгэлэх ажилбар
Эр эс, өндгөн эсийн нийлэмжээр бий болсон үр хөврөл нь бластоцист болтлоо өсч хөгжсний дараа умайн хананд бэхлэгдэхийн тулд тэр хугацаанд үр хөврөлийг хамгаалж байсан гадна хальс(тунгалаг бүрхүүл)-ийг цоолж гарах хэрэгтэй болдог.
Үр хөврөлийг хамгаалж байдаг гадна хальс нь хэт зузаан юмуу хатуу байх тохиолдолд саванд байрлуулах үед жирэмслэлт амжилтгүй болох магадлал өндөр байдаг. Энэ тохиолдолд үр шилжүүлэн суулгахаас өмнө лазерын тусламжтайгаар эмбрионы гадна хальсны тодорхой хэсгийг нимгэлэх буюу цоолох ажилбар хийдэг. Энэхүү ажилбарыг хийснээр эмбрион нь умайн хананд бэхлэгдэн үр тогтох бололцоо өндөр болдог.
Эр эсийн ДНХ-гийн гэмтлийг шалгах шинжилгээгээр эрэгтэй үргүйдлийн эмчилгээний үр дүнг сайжруулж байна
Эр эсийн ДНХ-гйин гэмтлийг шалгахад ашигладаг Halosperm Kit шинжилгээний үр дүнг автоматаар шинжлэн гаргадаг программ бүхий эр эсийн задлан шинжилгээний төхөөрөмжийг шинээр нэвтрүүлснээр шинжилгээ хийхэд зарцуулагдах хугацааг богиносгоод зогсохгүй, шинжилгээний нарийвчлалыг илүү өндөрсгөсөн. Тус шинжилгээг мөн МизМэди эмнэлэг дотооддоо анх нэвтрүүлсэн бөгөөд энэхүү шинжилгээгээр дамжуулан өнгөрсөн хугацаанд илрүүлж чадахгүй байсан эр эсийн ДНХ-гийн гэмтлийг илрүүлэх болсны үр дүнд үр суулгалт амжилтгүй болох, давтан зулбах зэргийн шалтгааныг олж тохирсон эмчилгээ хийх болсноор эрэгтэй үргүйдлийн эмчилгээний чанар сайжирч байна.
Үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгахын өмнөх генийн шинжилгээ
Үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгахын өмнөх генийн шинжилгээ гэдэг нь бүрэлдэн тогтсон үр хөврөлд хромосомын өөрчлөлт болон генийн гажиг байгаа эсэхийг шинжлэн шалгадаг генетик оношлогоо юм. Энэ оношлогоог урьд нь FISH (Fluorescence in situ hybridization) ашиглан хийдэг байсан бол өнөө үед ДНХ chip ашиглан Microarray CGH гэдэг аргаар хийж байна. Энэхүү шинэ арга нь урьд нь хэрэглэдэж байсан 4-5 хромсомийн өөрчлөлттэй эсэхийг шалгах боломжтой FISH (Fluorescence in situ hybridization) аргатай харьцуулахад 23ширхэг буюу бүх хромсомийн тооны өөрчлөлтийг шалгах боломжтойгоороо илүү найдвартай арга юм. Мөн тус генийн шинжилгээгээр шалган генийн өөрчлөлтгүй буюу хэвийн үр  хөврөлийг сонгон авч умайд суулгах тохиолдолд илүү аюулгүй бөгөөд жирэмслэх магадлалыг өндөрсгөх боломжтой юм.