Дурангийн хагалгааны төв
МизМэди эмнэлгийн дурангийн мэс заслын төв нь эмэгтэйчүүдийн мэс заслын 98%-ийг дурангийн аргаар хийж байна. Жил бүр эмч мэргэжилтнүүдээ гадаадад дадлагажуулан үүгээрээ дамжуулаад хамгийн сүүлийн үеийн мэс заслын аргыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Манай дурангийн мэс заслын төв нь хамгийн сүүлийн үеийн аргаар, хамгийн орчин үеийн багаж хэрэгсэл, төхөөрөмж ашиглан сард 200 гаруй, жилд 2000 гаруй мэс заслыг хийж буй Солонгос улсад дээгүүрт ордог дурангийн мэс заслын төв юм.
  • Эндометриоз
  • Умайн зангилаат ургацаг(миом)
  • Умай, өндгөвч, үрийн хоолойн бүтцийн өөрчлөлтүүд (төрөлхийн гажиг)
  • Өндгөвчний уйланхай (киста)
  • Бага аарцгийн хөндийн наалдацууд
  • Умайн дотор салст давхаргын полип зэрэг олон төрлийн эмэгтэйчүүдийн эмгэгийг дурангийн мэс заслаар эмчилж байна.
Дурангийн мэс засал гэж юу вэ?
Дурангийн хагалгаа нь уламжлалт нээж хийдэг мэс заслаас ялгаатайгаар том сорви үлдэггүй, 0,5-1см хэмжээний зүсэлт хийсэн зураас л үлддэг хамгийн сүүлийн үеийн мэс заслын арга юм. Ихэвчлэн хүйсэнд 1см орчим зүсэлт хийн хэвлийн хөндийд 2-3л нүүрстөрөгчийн хийг оруулан мэс засал хийх зайг бий болгоно. Үүний дараа хэвлийн доод хэсэгт нэмэлтээр 2-3 ширхэг зүсэлт хийж дурангийн багаж оруулан тухайн мэс заслыг хийдэг. Мэс засал дууссангуут хийг соруулж гаргана. Мэс заслын дараагийн өдрөөс шууд алхах, хоол идэх боломжтой бөгөөд ихэвчлэн 3-4 хоногийн дотор эмнэлгээс гардаг. Дурангийн мэс заслын давуу тал
  • Зүсэлт хийгдэх хэмжээ бага
  • Мэс заслын дараа хурдан сэргэдэг
  • Эмнэлэгт хэвтэх хугацаа богино
  • Мэс засал хийлгэсний дараа хэвийн амьдралдаа эргэн ороход хугацаа бага зарцуулагддаг
  • Сорви бага үлддэг
  • Хэвлийн хөндийн наалдац бага үүсдэг.