Эмэгтэйчүүдийн дурангийн хагалгаа
Хагалгааны өмнөх бэлтгэл
Дурангийн мэс засал, оношлогооны дуран хийлгэхийн өмнө хагалгааны төрлөөс хамааран 8-12 цаг хоол хорьсон байх шаардлагатай. Хэрэв аспирин варфарин зэрэг цус шингэлэх эм уудаг бол мэс заслаас хэд хоногийн өмнө уухаа түр зогсоох шаардлага гарч болдог. Энэ нь мэс заслын явцад үүсч болох цус алдалтаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Тамхи татдаг бол мэс заслын үеэр татахгүй байх нь зүйтэй. Учир нь мэс заслын эдгэрэлийг удаашруулахаас гадна халдвар авах зэрэг хүндрэл гарах магадлалыг өндөрсгөдөг.
Мэс заслын үе шат
Мэс заслын дараа сэргэх явц
Мэдээ алдуулалтын дараа сэргэх үед толгой эргэх, хөл бадайрч гуйвах зэрэг шинж тэмдэг илэрч болдог. Зарим хүмүүс өвдөлт мэдрэх, бөөлжих, дотор эвгүйрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр нь мэдээ алдуулалтын нийтлэг шинж бөгөөд удалгүй зүгээр болдог. Мэс заслын дараа хэд хоног зүсэлт хийсэн хэсэгт өвдөх, хүндүүрлэх зэрэг зовиур мэдрэгддэг. Хэт их зовиуртай байх тохиолдолд өвчин намдаах эм тариа хэрэглэнэ. Мэс заслын дараа хэд хоног эсвэл хэдэн долоо хоног жирийн үеийнхтэй харьцуулахад илүү ядарч сулдаж болзошгүй тул сайн унтаж амарч, ачаалал багатай байвал зохино.